Хүмүүс: Дээгий | |
Хийлч Дэлгэрцэцэг хагас нүцэглэж, “Үлэмжийн чанар” дууг анх хийлээр тоглож, Монголын урлагийн ертөнцөд хөл тавьсан энэ бүсгүйн хувийн амьдралыг тойрсон, элдэв дуулиан шуугиан тасардаггүй. Одоогоос таван жилийн өмнө “Дээгий өөрөөсөө олон насаар ах энэтхэг эртэй суулаа”, “Дээгийгийн нөхөр Саха Миянатан хэмээх энэ эр Монгол дахь дэлхийн банкны зөвлөх бөгөөд нутагтаа 10 эхнэртэй. Монголын урдаа барьдаг хийлч бүсгүйг хамгийн бага эхнэрээ болгосон”, “Хийлч Дээгийгийн найз бүсгүй мөн л энэтхэг, нэлээд чинээлэг эрхэмтэй гэрлэсэн бөгөөд үй зайгүй нөхөрлөдөг бүсгүйчүүд энэтхэг эрчүүд түшин амьдралаа эхлээд байна” гэдэг баахан мэдээлэл тарж байлаа. Гэвч удалгүй “Дээгий энэтхэг нөхрөөсөө салсан”. “Нөхөр нь хөрөнгөө хуваахаас татгалзаж байна” гэдэг дуулиан дэгдэх болсон. Тэгвэл хийлч бүсгүйтэй өөрөөсөө 30 насаар ах, дэлхийн банкны зөвлөх энэтхэг нөхрөөсөө салж, “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй амьдрал холбосон. Өдгөө шинэхэн гэрлэсэн хосууд тунчиг аз жаргалтай байгаа бололтой. Учир нь энэ тэндхийн арга хэмжээнд оролцохдоо Дээгий үргэлж нөхөртэйгөө хамт ирдэг бөгөөд саяхан нэгэн арга хэмжээн дээр тун өвөрмөц хувцаслажээ.