Онлайн парламент гэж юу вэ?

2013/03/22
Share |
Хүмүүс:
Онлайн парламент гэж юу вэ?

Интернэт хэрэглэгч та бүхэн цахим ертөнцөөр дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо илэрхийлэх онлайн парламентад сонгох сонгогдох эрхтэй боллоо. Монгол Улс төлөөллийн ардчилалтай орон учраас парламент нь тойрог бүрийг төлөөлсөн гишүүнтэй байдаг. Онлайн парламент бол түүний адилаар 33 тойргоос бүрдсэн 33 төлөөлөгчтэй. 30 нь Монгол улсын 21 аймаг есөн дүүргийн төлөөлөл. Харин үлдсэн гурав нь гадаадад байгаа монголчуудыг төлөөлөх юм.

 

Та ч гэсэн онлайн парламентын төлөөлөгч болж болно. Мэдээж 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол улсын иргэн хэн ч бай нэр дэвших эрхтэй. Онлайн парламентын  хувьд сонгогдсон төлөөлөгч зөвхөн тойргийнхоо асуудлыг л хэлэлцэнэ. Та Баянзүрх дүүргээс сонгогдсон бол иргэдийнхээ дуу хоолой нь болж, тэдний үзэл бодол, санал санаачлагыг төрийн түшээдэд хүргэнэ гэсэн үг. Тухайлбал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд зарцуулах ёстой нэг тэрбум төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэд юунд зориулахыг хүсч байгааг. Хүүхдийн цэцэрлэгтэй болох уу, эсвэл гэр хорооллын дунд худагтай болох уу, тоглоомын талбай барих уу өөр шинэ бүтээн байгуулалт хийх үү зэрэг тойргийнхоо иргэдийн саналыг нэгтгэж, сонгогдсон төрийн түшээдэд дамжуулан, асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална. Мэдээж та өөрийн сонгосон онлайн парламентын төлөөлөгч тойргийнхоо сонгогчдыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж үзвэл  эргүүлэн татах бүрэн эртхэй.

 

Онлайн парламентын төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилгүй, цалин пүнлүү авдаггүй, зөвлөх туслах зэрэг зөндөө олон ажилтангүй, зөвхөн өөрийн сэтгэлийн дуудлагаар иргэдэд үйлчилнэ. Онлайн парламентаар дамжуулан эх орныхоо хөгжилд таны оруулах хувь нэмэр, хувь хүний оролцоо улам бүр нээлттэй болж таны дуу хоолой  цуурай  биш бодит ажил  болох цаг ирлээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.