Хүмүүс: |
Анхлан “Цасан дээр” дуугаараа олноо танигдах болсон Take off хамтлаг өөрийн өнгө төрх, хэв маягаараа ялгарч чадсан тус хамтлаг уран бүтээлээ завсарлаад багагүй хугацаа өнгөрч байна.
Хамтлагийн гишүүд хувь, хувийнхаа мөрийг хөөж уран бүтээлийн ажлаа бүр мөсөн орхисон гэхэд болно. Харин хамтлагийн ахлагч, дуучин Баясук хааяахан зурагтын цэнхэр дэлгэцэнд гарч байдаг. Тэгвэл дуучин залуу саяхан нүцгэлж, нэгэн сэтгүүлийн нүүрэнд эротик зураг авахуулжээ.
Хөгжмийн урлагтаа үнэнчээр зүтгэсэн хэвээр үлдэхийг хүсдэг түүний хувьд ийнхүү тачаангуй зураг авахуулсанд олон хүн гайхаж буй юм. Арга ч үгүй биздээ нэр алдар, өнгө мөнгөний төлөө охид бүсгүйчүүд биеэ үнэлэн эхээс төрсөн биеэ нүцгэлж чадаж байхад дуучин Баясукийн хувьд яагаад болохгүй гэж. Харин Баясукийн дараагаар ямар аавийн хэн гэгч хүү нь нүцгэлж олны өмнө гарах нь таамаг хэвээр үлдлээ.