Хүмүүс: Д Ариунцэцэг | |
Чамгүй өндөр хөлсөөр “Гоёо” брэндийн нүүр царай болсон Д.Ариунцэцэг шинэ амьдралаа Солонгост эхлүүлсэн сурагтай. Тодруулбал, тэрбээр Солонгосын нэгэн нэр хүндтэй их сургуульд маркетингийн чиглэлээр суралцаж байгаа гэнэ. Харин түүнтэй хамт “Хайрмаа” гэх охин нь болоод гэр бүлийнхэн нь түүнтэй хамт амьдарч байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Д.Ариунцэцэгт хадмууд нь жигтэйхэн ам сайтай байдаг. Ц.Мянганбаярын нэр холбогдож байсан хүүхнүүдээс хамгийн ихээр алтны магнатыг хайрлан халамжилж, чин үнэнч сэтгэлээ өгсөн гэдгээр нь тэд илүүтэй хайрладаг юм шиг байна лээ” гэв.
Ямартаа ч, бясалгал хийж бусдын хов живийг холуур өнгөрүүлдэг мисс Д.Ариунцэцэгт аз жаргал сайн сайхныг хүсье.