Баавар өвчиндөө шаналаад уйлж байна

2013/03/26
Share |
Хүмүүс:
Баавар өвчиндөө шаналаад уйлж байна

Байнга хэл аманд орооцолдож явдаг хип хоп урлагийн тэргүүний бие тун ч муу байгаа бөгөөд бараг л үхлийн ирмэгт байгаа талаар эх сурвалж хэлж байна. Ийнхүү хүнд бэртсэн шалтгаан нь болоогүй “шүүх хуралтай” нь холбоотой аж. Тодруулбал “Дижитал” хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаярыг хар тамхины хэргээр шүүхэд дуудаад байжээ.

 

Түүнтэй холбогдох шүүх хурал энэ сарын 5-нд болох байсан ч нөгөө талын өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон байна. Харин Бааврын хувьд уг шүүх хуралд 30 минут хоцорч ирсэн учир үүгээр нь шалтгаалан 461-р хорих ангид тэр дороо хоригджээ. Ингээд шүүх хуралаас хоцорсон гэх шалтгаанаэар шоронд хоригдсон Баавар нэг камерт цуг байсан хүнтэйгээ маргалдаж гар зөрүүлсэнийхээ төлөө бас л сахилгад суух шийтгэл авч дөрвөн мөчөө хүлүүлээд харанхуй өрөөөнд тусадаа хоригджээ.

 

Харин яг энэ үеэр хорих ангид гал гарч хүлээтэй байсан Баавар амьдаараа шатах шахсан байна. Учир нь тусламж дуудахад хэн ч тоож ирээгүй. Дөрвөн мөчөө хүлүүлсэн тэрбээр бараг л амь насаа алдах шахаж хүнд үе буюу гуравдугаар зэргийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төвд хүргэгдэн ирсэн байна. Одоогийн байдлаар Бааврын бие тун муу үхлийн ирмэгт байгаа гэдгийг гэр бүлийнхэн нь хэлж байна.

 

Ийнхүү шүүх хурал нь болоогүй байхад хүнийг ялтан мэт тооцож хорьсон. Хорих хорихдоо хүний эрхийг ноцтойгоор зөрчиж яргалан тамалсан байдал олны нүдэнд ил боллоо. Хамгийн харамсалтай нь Шүүхийн ерөнхий газрын тусгай ажилчид Түлэнхий төвийг хамгаалалтандаа авч нэг ч сэтгүүлч оруулахгүй байгаа юм.

 

Ийнхүү тэд өөрсдийн буруу үйлдэлээ нуун далдалахын тулд ээлж ээлжээрээ үүдийг сахихаар шийдсэн бололтой. Саяхан хүний эрхийн үндэсний комисс бүхий УИХ-ын гишүүд хорих ангиудаар явж бодит байдалтай танилцаж байсан ч тэдний нүдний ард ийм хүний ёсноос гажууд зүйл үлдсэн байж таарлаа. Хэдийгээр гэмт хэрэгтэн ч гэлээ хүний эрх гэдэг зүйлийг манай хууль цагдаагийнхан авч хэлэлцдэггүй баттай нотолгоо энэ юм.

 

Баавар мансууруулах бодистой холбоотой хэрэгт анх удаагаа шалгуулж байгаа биш юм. Тэрбээр 2006 онд Р.Рагчаабазар, дижи Өөжий буюу О.Ганболд нарт холбогдох хэрэгт сэжигтнээр шалгуулж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан билээ. Бааварыг цагдаагийнхан түүнээс хойш дахин нэг удаа эрүүгийн хэрэгт шалгасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн жил хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсан хэрэгт холбогдож байжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.