Жүжигчин Туяа: Бие биедээ үнэхээр таалагдаад байвал хайргүй хүнтэйгээ ч “секс” хийж болно

2013/03/27
Share |
Хүмүүс:
Жүжигчин Туяа: Бие биедээ үнэхээр таалагдаад байвал хайргүй хүнтэйгээ ч “секс” хийж болно

 “Х-Түц”  продакшины царайлаг, нуруулаг гэгддэг залуу жүжигчин А.Туяа гэрлэж амжаагүй яваа билээ. Тиймдээ ч ганц бие байгаа дээрээ нүцгэлэхээр шийджээ. Учир нь  жүжигчин бүсгүй ““PLAYBOY” сэтгүүлийн нүүр хуудсийг нүцгэн биеэрээ чимэхээр шийдсэн байна. Түүнд эрчүүдээс уулзъя, учиръя гэсэн хүсэлт цөөнгүй ирдэг ч “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдгийн адилаар тэдэнд дургүй байгаагаа эелдгээр ойлгуулдаг сурагтай. Учир нь хөрөнгө мөнгө чухалчилсан гэрлэлт амьдрал болдоггүйг андахгүй сайн мэддэг учир эл асуудалд хөнгөн хуумгай ханддаггүй аж. Гэсэн хэдий ч халаас хоосон хүнтэй бас гэрлэхгүй хэмээн ярьж байсан. Учир нь амьдралын идэвхигүй, зорилгогүй эрчүүд түүний хувьд халаас нимгэн байдаг гэнэ.

Ойрын хугацаанд найз залуутай болох бодол байна уу?
-    Одоохондоо найз залуутай болох талаар бодохгүй байгаа. Ажлаа хийгээд л энгийн сайхан амьдрахыг хүсч байна. Тэгж байгаад сэтгэл санаа болон хийх ёстой бүх асуудлаа цэгцэлчихээд бэлэн болсон цагтаа болох байх.
-    Өөрийн чинь хувьд сексийг заавал хайртай хүнтэйгээ хийх ёстой гэдэгтээ санал нэгдэх үү?
-    Хүн болгон тэгж заавал хайртай хүнтэйгээ хийнэ гэж байхгүй байх л даа. Бие биендээ үнэхээр таалагдаад, татагдаад байвал яагаад болохгүй гэж. Энэ бол байж болохгүй зүйл бол биш гэж боддог.
-    Чи өөртөө таалагдаад байгаа залуугаатайгаа дотносохын тулд өөрөө эхлээд өдөх, танилцах санал тавих зориг гаргаж чадах уу?
-    Үнэхээр таалагдаад байвал өөрөө эхэлж алхам хийж чаднаа. Тэгэхгүй бол аймаар таалагдаж байгаа хэрнээ юу ч хийхгүй өнгөрчихвөл харамсалтай биз дээ. Тийм болохоор би л лав ямар нэгэн байдлаар ханд хаях байх /инээв/.
-    Тэгвэл эсрэгээсээ өөрт чинь огт таалагдахгүй байгаа залуу өдөж, хоргоогоод байвал яаж хандах вэ?
-    Тийм хүмүүс байсаан /инээв/. Тэр тохиолдолд бол цаад хүндээ маш тодорхой бөгөөд зөвөөр хэлнэ л дээ. Чи бид хоёрт ямар нэгэн ирээдүй, цаашаа хамт явах боломж байхгүй. Тийм болохоор хэн хэнийхээ цаг завыг үрээд яах вэ гээд хэлнэ. Харин тэрийг ойлгохгүй бол бүр тэнэг хүн л байж таарна л даа.
-    Өөрт чинь урлагынхан дотор ч юм уу, улс төрчид дотор эр хүн гэсэн утгаараа харж явдаг хүн байгаа юу?
-    Ёстой байхгүй. Яахав зүгээр мэргэжлийнх нь үүднээс, хийсэн бүтээснээр нь хүндэлж, биширдэг хүмүүс байдаг. Харин эр хүн гэсэн нүдээр хардаг хүн бол одоогоор алга.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
энэ хөдөөний бөөс хуурс, өмхий самхай одоо больё! Энэ хөдөөний бөөс хуурс, хотын хүүхдүүдийг гүйцахгүй. ах нь хулгайч шоронгийн хадаас. заваан гэр хорооллын охин. эрэгтэй бол шоронд орчихсон байгаа.
IP:66.181.184.130  2018-02-03 18:49:13
энэ хөдөөний бөөс хуурс, өмхий самхай одоо больё! Энэ хөдөөний бөөс хуурс, хотын хүүхдүүдийг гүйцахгүй. ах нь хулгайч шоронгийн хадаас. заваан гэр хорооллын охин. эрэгтэй бол шоронд орчихсон байгаа. Сэтгэлдээ хайргүй хүнтэйгээ sex хийгээд, одоо янхан болчихсон байгаа.
IP:66.181.184.130  2018-02-03 18:50:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.