Хүргэнийхээ тавьсан галд өртсөн гэр бүлийн 5 дах гишүүн харамсалтайгаар амиа алдлаа

2013/03/27
Share |
Хүмүүс:
 Хүргэнийхээ тавьсан галд өртсөн гэр бүлийн 5 дах гишүүн харамсалтайгаар амиа алдлаа

Хүргэнийхээ тавьсан галд өртөн үхэлтэй тэмцэж байсан гэр бүлийн дөрвөн хүнээс /Долоон хүн түлэгдсэний гурав нь өнгөрсөн долоо хоногт нас барсан/ дахин хоёр нь шархаа даалгүй амиа алджээ. Тодруулбал, өчигдөр орой 19.00 цагийн үед ээж нь болон гал тавьсан залуугийн эхнэр хоёр амиа алдсан байна. 28 настай том хүү болон гал тавьсан залуу н.Наранбаатар нарын биеийн байдал ч сайнгүй байгаа аж. Том хүүгийн хувьд 80 хувийн түлэгдэлтэй. Эмч нар түүний амь насыг аварч үлдэхийн төлөө шаардлагатай бүх эмчилгээг үргэлжлүүлэн хийсээр байна. Гал тавьсан н.Наранбаатарыг өндөржүүлсэн хамгаалалт дор эмчилж буй тухай мэдээллийг манай сурвалжлагч дамжууллаа. Галд өртсөн өвчтөнүүдийг Гэмтэл судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвд эмчилж байгаа юм.

Хэргийг сануулахад, гэр бүлийн хардалт, өш хонзонгоос үүдэн эхнэр, хадмынхаа гэр бүлийн зургаан хүнийг гэрт нь шатаасан хэрэг энэ сарын 20-нд гарсан юм. Тухайн өдөр гэр бүлийн гишүүд /зургаан хүн/ 60-95 хувийн түлэгдэлтэй, гал тавьсан н.Наранбаатар 40 хувийн түлэгдэлтэй Түлэнхийн төвийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэр бүлийн гишүүдийн гурав нь өнгөрсөн долоо хоногт шархаа даалгүй нас барсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.