Топ модель Болормаа 78 сая төгрөгний үнэтэй алтан утас барих болжээ

2013/03/27
Share |
Хүмүүс: Д.Болормаа | 
Топ модель Болормаа 78 сая төгрөгний үнэтэй алтан утас барих болжээ

Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байдаггүй байсан цаг саяхан. Тэгвэл энэ цаг аль хэдийн ард хоцорч хөгжиж дэвшихийн хэрээр бараа бүтээгдэхүүн чанаржиж  ард түмэн хямд үнэ  бол чанаргүй барааны баталгаа гэсэн ойлголттой болоод байх шиг.Тийм ч учраас монголд брэнд нэртэй тэнгэрт хандсан үнэтэй дэлгүүрүүд хэдэн арваараа нээгдэх болжээ. Хүн аливаа зүйлийг авахдаа чанар хардаг бол одоо үед чанар гэхээсээ илүү брэнд гэдэг зүйлээр нэр төрийн баталгаагаа хийдэг болж. Естой л нөгөө жүжигчин Лхагвасүрэнгийн хэлдэгээр энэ их үнэтэй цүнхийг чинь барихаар танан цагаан гэр тал дүүрэн адуу мал гараад ирэх үү гэдэг шиг л уулга алдмаар үнэтэй бараа байна.
Монголын хүн ам цөөхөн ч олны танил нь хэтэрхий их ч  юм шиг. Хүнийг хувцасаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг бол одоо үед  нэг нэгнийхээ юу өмссөн ямар машин унасан гэдгээр нь тухайн хүнтэй харьцдаг болчихсон мэт.  Тэгвэл “Vertu” брэндийн алтаар бүрсэн энэхүү утас нь  утас 77.800.000 төгрөгийн үнэтэй бөгөөд энэхүү брэндийн утсыг барих гэж олон хоног нойргүй хонодог  Монгол одууд  цөөнгүй бий гэнэ шүү. Харин энэхүү утсыг хамгийн анх Монгол модель агентлагийн захирал Д.Болормаа барьсан гэдэг. Тэрээр хоёр өрөө байрны үнэтэй  нэр төрийн баталгаа болсон алтан утсаа ихээхэн нандигнадаг юм билээ. Асар үнэтэй энэ гар утас “Central tower” дэлгүүрт зарагдаж байна. Сүүлийн үед залуучууд гар утсаар гангарч, дугаараар нь зэрэг зиндаагаа илэрхийлдэг болоод байгаа. Тиймээс ч 77.800.000 төгрөгийн үнэтэй гар утас барьдаг хүн цөөнгүй байдаг бололтой.

shudarga.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.