24 цагын камертай өрөөнд “шалдан” 7 хонуулаад бурхан гаргавал “Монголчууд” итгэе

2013/03/27
Share |
Хүмүүс:
24 цагын камертай өрөөнд “шалдан” 7 хонуулаад бурхан гаргавал “Монголчууд” итгэе

Хүний амьдралд зүүдэнд ч оромгүй явдал олон тохиолддог. Гэхдээ өнөөг хүртэл дэлхий нийтэд чулуу, бурхан төрүүлсэн эмэгтэй гэж сонсогдоогүй. Гэтэл саяхан Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул В. Саранчимэг гэх эмэгтэй дээд тал нь есөн кг, хамгийн бага нь 400 грамм жинтэй нийт 200 шахам чулуу, 20 гаруй гуулин бурхан төрүүлсэн гэсэн мэдээлэл цацагдлаа. Уг мэдээллийг ТV-9 телевизийн орон нутаг дахь сурвалжлагч интернэтэд тавьснаар ийнхүү олныг шуугиулж эхэлсэн юм. Дуулианы мөрөөр ШУА-ийн мэргэжилтнээс тодрууллаа.
-Саяхан Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул В.Саранчимэг гэх эмэгтэй 200 шахам, 20 гаруй гуулин бурхан төрүүлсэн гэсэн мэдээлэл гарлаа. Энэ явдал шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлагдах болов уу. Үнэн байх боломжтой юу?
-Худлаа. Ямар ч хүн байгалийн жамаар ургасан чулуу шиг арзгар барзгартай есөн килограмм чулууг төрүүлж чадахгүй шүү дээ. Хэрэв тийм тохиолдол гарах юм бол тухайн хүний эд эс, эрхтэн урагдаж гэмтэж, амь насанд нь аюул учрах болно.
-Би бичлэгийг нь үзсэн л дээ. Үнэмшилтэй л санагдсан?
-Өмнө нь ийм шуугиан бас гарч байсан. Тэр байтугай манай академиас хүн явуулж газар дээр нь очиж шалгасан. Гэтэл зүгээр л мөнгө олох гэсэн юм уу эсвэл шуугиан дэгдээх гэсэн санаагаар ийм болчимгүй юм сэдсэн хүмүүс болох нь тогтоогдсон.
-Гуулин бурхан амаараа гаргаж байгаа дүрс байсан?
-Тэр ч худлаа. Чи бодоод үз дээ. Ур хийцтэй, хээ хуартай гуулин бурхан яалаа гэж хүнээс гарах вэ дээ. Тэр бүхэнд итгэж болохгүй шүү.
-Ийнхүү худлаа шуугиан тариад байвал ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Яг манай академиас бол ямар ч арга хэмжээ авахгүй. Харин хуулиараа бол зохих ёстой газар нь хариуцлага хүлээлгэх л байх.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin МакарьеР² купить Шмыг Где купит наркотиРºÐ¸ ЗакладкР¸ россыпь в СеверомР¾Ñ€ÑÐºÐµ Обнал через POS терминаР»,оффлайÐ
IP:46.161.60.69  2018-09-30 15:11:58
aderosrtin Нижний Тагил купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:95.85.68.213  2018-10-08 05:40:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.