Сонгинохайрхан дүүрэгт “газ”-ны үйлдвэрт гал гарлаа

2013/03/27
Share |
Хүмүүс:
Сонгинохайрхан дүүрэгт “газ”-ны үйлдвэрт гал гарлаа

Сүүлийн үед манайхан газыг өргөнөөр хэрэглэх болсон. Гэтэл энэ газ хор уршигаа үзүүлсээр байна. Дархан –уул аймагт орон сууцанд дэлбэрсэн газны уршиг арилаагүй байхад өнөөдөр дахин нэг газны үйлдвэрт гал гарлаа. Сонгинохайрхан дүүргийн нутаг буюу Толгойтод байрлах Цэргийн хотхоны урд талд байрлах газын үйлдвэрт их хэмжээний гал гарч, галыг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Үйлдвэрийг дэлбэрэхээс сэргийлж, галыг унтраахаар Нийслэлийн  Онцгой байдлын газрын V ангийн алба хаагчид ажиллаж байгаа. Газын үйлдвэрийн нэр одоогоор тодорхойгүй байна. Хохирлын хэмжээ болон галын шалтгааныг шинжээчид эцэслэн тогтооно” гэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.