Өнөр бүлийн эзэн

2013/03/28
Share |
Хүмүүс: Н Наранбаатар | 
Өнөр бүлийн эзэн

Н.Наранбаатарыг сайн найруулагчаас гадна халамжтай, сайн аав гэдэг. Өдгөө 5 хөөрхөн хүүхдийн аав болсон найруулагч маань урлагийнхан дотроо өнөр бүлийн эзэн хэмээх хочтой болжээ.Тэрбээр гэр бүлийн нандин холбоо, үнэ цэнийг залуучуудад ойлгуулахаар зорьж, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байна. Өмнө нь энэхүү зохиолоор найруулагч И.Нямгаваа кино хийж байсан ч Н.Наранбаатар түүнийхээс өөр өнцгөөр илэрхийлэхийг зорьж байгаа гэнэ. Тиймээс өмнө нь бүтээсэн киноны үргэлжлэл гэж ойлгож болохгүй аж.

Түүний зорилго бол гэр бүл салах нь хүүхдийн амьдрал, үзэл бодолд хэрхэн нөлөөлдгийг харуулах явдал. Одоогоор кино зохиолоо бичиж байгаа бөгөөд ирэх зунаас зураг авалт эхлэх юм байна. Н.Наранбаатар Шагдарт хэнийг тоглуулахаа хүртэл товлочихсон гэнэ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.