Хүмүүс: Г Отгонцэцэг | |
Эрс шийдэмгий төрхөөрөө олныг анхаарлыг татдаг тэрээр өөртөө тун чиг итгэлтэй. “Залуу насандаа хүссэн бүхнээ хийж, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг” хэмээн ярих дуртай. Тиймдээ ч эрс шийдэмгий байдал гаргадаг бололтой.
Цаг хугацаа өнгөрч жүжигчин бүсгүй маань 30 насны босго аль хэдийн давжээ. Тиймдээ ч ахиж нүцгэлэх талаар бодохоо байсан гэнэ. Харин сүүлийн үед цаг зав л гарвал дуулж суух сонирхолтой болжээ. Тэрээр гадаадын хамтлаг дуучид сонсох дуртайгаас гадна “Modanna”, “Pussycat dolls”, “Авва” хамтлагийн дуунуудаас нилээн хэдэн дууг сонгон зохиомж хэлбэрээр олонд хүргэсэн байна. Цаашдаа энэ сонирхлоо улам хөгжүүлж дуучин болохоор зорьж яваа сурагтай. Үүнийг сонссон зарим хүмүүс түүнийг дуулна гэхээр санаанд орохгүй нүцгэн дүр харагдаад байх юм гэлцэнэ.Энэ удаа түүний Гэгээн музад зориулан гоёсон гоёлыг сонирхуулж байна.