Т.Ариунаа тэргүүтэй дуучид Бааварын ар гэрт 500 мянган төгрөг өгчээ

2013/03/28
Share |
Хүмүүс:
Т.Ариунаа тэргүүтэй дуучид Бааварын ар гэрт 500 мянган төгрөг өгчээ

Гуравдугаар зэрэглэлийн түлэгдэлтэй, бие нь тун муу байгаа Н.Бааварын хэрэг ар араасаа цуварсаар. Саяхан гэхэд ШШГЕГ-аас Н.Бааварын дүрс бичлэгийг алга болсон  хэмээн мэдэгдэл гаргасан нь олон түмэнд хардалт төрүүлээд байгаа. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон Н.Бааварт сэтгэл санааны дэмжлэг өгөхөөр урлагийнхныг төлөөлсөн “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүд эргэсэн юм. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг урлагийнхан нэг нэгнийгээ өвдөж, зовж явахад үргэлж тус дэм өгдөг билээ. Тиймдээ ч МУГЖ Т.Ариунаа, Д.Өөжгий нар эмч, харгалзагч нараас нь зөвшөөрөл авч, Н.Баавартай уулзан урмын үг хайрлаж, сэтгэлийн дэм өгсөн юм. Ийнхүү уншигчиддаа энэхүү хормыг сонирхуулж байна.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.