Азийн хатан хаан Оюунгэрэл амаржиж,нялх амраг нь аав боллоо

2013/03/29
Share |
Хүмүүс: Г Оюунгэрэл | 
Азийн хатан хаан Оюунгэрэл амаржиж,нялх амраг нь аав боллоо

Нэгэнтээ олон улсын тэмцээнээс Азийн хатан хаан өргөмжлөлийг хүртэж байсан загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл өчигдөр амаржижээ. Одоогоор хүүхдийнхээ хүйсийг нууцалж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээллэснээр хүүтэй болсон гэнэ. БНСУ-ын алдартай загвар зохион бүтээгч Андрей Ким агсны ивээлд багтаж, загварын сургуульд нь сурахын зэрэгцээ томоохон агентлагт ажиллаж байсан Г.Оюунгэрэл өнгөрсөн он жилүүдэд олны танил улстөрч, бизнесмэнтэй нэр холбогдож байсан удаатай.

Тэгвэл тэрбээр жил гаруйн өмнөөс “Монросцветмет”-ийн Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахтай хайрын романс хэлхэж, хорвоогоор нэг аялах болсон. Азийн хатан хааны дурлалт залуу гэгдэж буй Б.Бадрахын хувьд өдгөө 22 настай. Тэрээр Г.Оюунгэрэлийн ардаас нэлээдгүй хөл алдаж гүйсний эцэст хамтын амьдралаа эхэлжээ.

Нэр алдар, хөрөнгө мөнгөтэй эрчүүдээс илүү энгийн зантай, ажил хэрэгч залууг хайрласан Г.Оюунгэрэл “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн найз нөхөддөө ойлгуулсан байдаг. Мисс бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа баярын сэтгэлээ илэрхийлж “35 цаг өвдөж байж хөөрхөн алаг үрийнхээ уйлахыг сонсож баярын нулимс унагалаа… Ээж болох амаргүй, бас хэмжээлшгүй аз жаргалтай мөч байдаг юм байна. Энэ бүх хугацаанд хань минь, ээж минь хамт байлаа. Хайртай шүү, та нартаа. Бас бүх найзууддаа баярлалаа” хэмээн бичсэн байна. Ямартай ч бүл нэмсэн хосууддаа аз жаргал,хүсэе.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
xtrohxuya JCFZqceoioyvnjlhlc, [url=http://qfufjfxxlnnh.com/] qfufjfxxlnnh[/url], [link=http://vcgmnipizhvx.com/ ]vcgmnipizhvx[/link], http://ujruobgfwiwy.com/
IP:31.184.238.177  2019-01-16 22:17:05
ydelfcxqpjl jSv3sHalkbnnckeyem, [url=http://zqsdmygtqgeb.com/] zqsdmygtqgeb[/url], [link=http://iywiupljowex.com/ ]iywiupljowex[/link], http://xbeqwytbzsop.com/
IP:31.184.238.87  2019-01-16 22:18:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.