Бааварын камерын бичлэгийг нуусан шалтгаан

2013/03/29
Share |
Хүмүүс: Баавар | 
Бааварын камерын бичлэгийг нуусан шалтгаан

"Дижитал" хамтлагийн дуучин Ш.Батбаяр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа түлэгдсэн бөгөөд чухам яагаад түлэгдсэн талаар албаныхан өнөөг хүртэл тайлбар хийгээгүй л байна. Мөн энэ хэрэг дээр хамгийн их анхаарал татаж байгаа нь камерын бичлэг алга болсон, болоогүй гэх асуудал. Энэ асуудлаас болж өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн орлогч Б.Өлзийбат тэргүүтэй долоон хүнийг ажлаас нь халсан талаар бид мэдээлсэн билээ. 

 

Эдгээр ажлаас халагдсан хүмүүс энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ талаар нэгдсэн байр сууриа илэрхийлж, камерын бичлэг ил болохгүй байгаа шалтгаан нь тухайн үед Бааварыг тусгаарлах өрөөнд оруулахад шалгаж оруулаагүй нь камерын бичлэгийг нуух шалтгаан болж байгаа гэлээ. 

 

Бааварын хувьд харилцааны хувьд маш бүдүүлэг, тамхи татах хүсэлдээ автаж 00-ийн цаас ороож татдаг байсан талаар ч цухуйлгасан байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.