Аврах тусгай ангийн захирагч А.Батмөнхөөс талласан тархи, хохирсон эрүүл мэндийг нь нэхье

2013/03/29
Share |
Хүмүүс:
Аврах тусгай ангийн захирагч А.Батмөнхөөс талласан тархи, хохирсон эрүүл мэндийг нь нэхье

ОБЕГ-ын Аврах тусгай ангийн захирагч А.Батмөнхөөс Наваан овогтой Очирбат гэх 29-хөн настай цэл залуу хүүгийн эрүүл мэндийг хатуухан нэхье. Батлан Хамгаалах Их сургуульд 5 жил суралцан 2009 онд офицер дэслэгч цолтой төгсч Онцгой Байдлын “Аврах тусгай” ангийн тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн даргаар ажиллаж эхэлсэн энэ залуухан хархүү өдгөө тал тархитай, өрөөсөн нүдтэй, амтлах, үнэрлэх мэдрэхгүй байхгүй, хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдчихсан нэг үгээр хэлбэл хүний тал болчихсон байна. Ид хийж бүтээх хөдөлмөрлөх насан дээрээ эрүүл мэндээрээ хохирч өдгөө “мартагдсан хүн” болоод сууж байгаа нь ОБЕГ-ын Аврах тусгай ангийн захирагч А.Батмөнхтэй холбоотой. Өөрөөр хэлбэл найз нөхөддөө тал засан албан ажилтнуудаа хувийн компанийн барилга дээр ажиллуулснаас үүдэлтэй.

2012 оны 09 сарын 07-ны өдөр ангийн захирагч А.Батмөнхийн тушаал гарган Н.Очирбатаар ахлуулсан 10 “цэрэг”-ийг найзынхаа компани дээр ажиллуулахаар гаргаж өгчээ. ОБЕГ-ын аврагчдаар тоосго зөөлгөсөн компани нь Баянзүрх дүүрэг дэх Бөхийн өргөөний баруун урд баригдаж буй “ЭРИН” эмнэлгийн барилга. 4-н давхар эл барилга нь  “ХУРИЛДУУР” ХХК-ны харьяа гэж байгаа. Эл барилга дээр “үүргээ гүйцэтгэж” байсан Н.Очирбатын дээрээс “БАГАНАТ ӨРГӨӨ” ХХК-ийн барьж буй барилгын 12 давхараас тулгуур сапу төмөр унаж дух, нүүрний хэсэгт оносноос тархи болон нүүр хацрын яс нилэнхүйдээ бяцарчээ. /“БАГАНАТ ӨРГӨӨ” ХХК-ийн барьж буй барилга нь “ЭРИН” эмнэлгийн барилгын хажууд баригдаж байгаа барилга/

Эл гэмтлийн улмаас Н.Очирбат 3 хоног ухаангүй байж  9-р сарын 10-нд Улсын Нэгдсэн 1-р эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шилжин ирж 9-р сарын 11-ны өдөр хагалгаанд  орсон бөгөөд хагалгаа 10 гаруй цаг үргэлжлэн дууссан аж.

Алтан гартай эмч нарын ачаар түүний бие дээрдсэн ч эд, эс сэргээх эмчилгээг гадаадад хийлгэх шаардлагатай хэмээн зөвлөсний дагуу өнгөрсөн  10 дугаар сард Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлжээ. Одоогоор түүний баруун тархи хоёр газарт нөхөлт хийж дух ба хацар, хоёр нүдний аяга битүү хадалттай төмөртэй зүүн нүд бүрэн хараагүй, баруун нүд тархины гэмтлээс болж хараа муудаж гэрэл ялгах төдий, үнэрлэх мэдрэхүй байхгүй, хамрын ясны хугаралт хэвээрээ байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтаас гаргасан байна.

Хамгийн гайхалтай нь өнгөрсөн хугацаанд осол гарсан “Баганат-Өргөө” компанид хуулийн байгууллага ямар нэгэн хариуцлага тооцоогүй нь хүний амь нас, эрүүл мэнд мөнгө өнгөнөөс дор гэдгийг харуулж байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй “Баганат Өргөө” ХХК-ийн захирал н.Батсайхан болон “Хурилдуур” ХХК харъяа “Эрин” эмнэлэгийн  захирал н.Алтангэрэл нар нь гэм хохирол учруулчихаад гараад байгаа болон одоо хийлгэх шаардлагатай хагалгаа эмчилгээний зардлыг гаргаж өгөхгүй байгаа аж. Тэр ч бүү хэл ОБЕГ-ын Аврах тусгай ангийн захирагч А.Батмөнх нүд нь балай, чих нь дүлий суусаар байгаа гэнэ. Уг нь найз нөхөд, танилдаа тал засан төрийн алба хаагчдыг барилгын компани руу “томилоогүй” бол ийм хэрэг гарахгүй, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан нь мэдээж.  

Эл осол гарахаас өмнө Н.Очирбат нь бусад залуу гэр бүлүүдийн нэгэн адил ажилтай амьдралтай байсан боловч өдгөө гэр бүлийн нэг нь тахир дутуу иргэн болж эр нөрхөө асрахаар эхнэр нь ч ажлаасаа гарчээ. Хэдийгээр ОБЕГ-аас цалинг бүрэн бүтнээр нь өгч байгаа ч, 20 гаруй сая төгрөгийн өрөнд орсон учраас сэтгэл санааны дарамтад байгаа аж. Дээрх барилгын компани хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг арилгаж чадахгүй ч, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх нь зүйн хэрэг боловч нүүр буруулан алга болжээ. Төрийн алба хаагчдыг дур мэдэн барилга дээр ажиллуулан тоосго зөөлгөсөн, үүний улмаас ид хийж бүтээх насан дээрээ байсан залуухан хүү өрөөсөн нүдээ үүрд алдаж, тасран унасан тархиныхаа талыг төмрөөр бүрхүүлж, амтлах үнэхрлэх мэдрэхүй, ажлын чадвараа алдахгүй байсан гэдгийг дахин хэлье. Мөн албан тушаалаа “урвуулан ашиглаж” албаныхаа залуусыг барилга дээр ажиллуулсан ОБЕГ-ын Аврах тусгай ангийн захирагч А.Батмөнх ч хариуцлага хүлээх ёстой гэдгийг сануулъя.

Н.Алтанхүү








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Шишки в ЧистопоР»Ðµ Купить бошки в Ð¥Ð°Ð´Ñ‹Ð¶ÐµÐ½Ñ Ðº Шишки это наркотиРº КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в КрасногР¾Ñ€ÑÐºÐµ НитритнР°Ñ соль в домашнеР¼ применеР½Ð¸Ð¸ ЗакладкР¸ шишки ак47 в Мезени Купить бошки в Каменка ЗакладкР¸ бошки в ИсилькуР»Ðµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ОтрадноР¼ как героин закладкР°Ð¼Ð¸ ТрамадоР» в Славске Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ соль купить в КемеровРµ Методон в Саянске Как варить манагу ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Алдане Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Инта Купить СК Крист Белые ОстровнР¾Ð¹ Героин в Ярцеве Лирику нюхать Шишки в Усть-или
IP:93.179.90.20  2018-05-19 02:46:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.