Хүмүүс: Н Цэнд-Аюуш | |
Драмын урлагийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам өчигдөр УДЭТ-т зохиогдсон билээ. Жил ирэх бүр цар хүрээгээ нэмж буй энэхүү наадамд “ТВ-Коктейл” хамтлагийнхан “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ өрсөлдсөн юм. Францын зохиолч Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг жүжгээрээ тэд “Гэгээн Муза” наадмын зургаан номинацид нэр дэвшсэн. Театрын бурхад чуулсан “Гэгээн Муза” наадмаас “ТВ-Коктейл” хамтлагийн залуус “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацийн эздээр тодорч, хоёр “Алтан Муза”-тай харьсан юм. Энэ үдэш шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон бүсгүй маань нүүр дүүрэн инээмсэглэл,нүд нүд дүүрэн баярын нулимстай тайзнаас буулаа.