Загвар өмсөгч Мөнхжаргал охиноо дүүтэй болгохоор шийджээ

2013/04/01
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч Мөнхжаргал охиноо дүүтэй болгохоор шийджээ

“Эра” гийн Д.Эрдэнтуяагийн гарын ганц шавь гэгддэг байсан мисс М.Мөнхжаргал “New face” наадмын тэргүүн байр эзлэн олны танил болж байсан намтартай. Жижигхэн биетэй ч часхийсэн амбицтай М.Мөнхжаргал Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, нэг хэсэг телевиз, сэтгүүлзүйгээр “занималдсан”. “Өнөөдөр” сонин дараа нь “Боловсрол” телевизэд хөтлөгч хийж, Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвар харуулж байгаад таг болсон нь хувийн амьдралдаа анхаарал тавьсантай нь холбоотой. Загварын цуутай бүсгүйчүүдийн нэгэн адил нэг хэсэг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүүгийн найз бүсгүйгээр тодорч,  тун ч халуун дотно хамтдаа авахуулсан зураг нь хэвлэлээр нэг гарч байсан залуу насны задгай намтар ч түүнд бий. Харин амьдралынхаа ханиар УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэ хэмээх залуу тодорсон. Хосууд 1 охинтой бөгөөд , энэ удаа тэд 2 дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж байна. Мөнхжаргалын хувьд өдгөө “Сити” дээд сургуулийн захирлын албыг хашиж байгаа билээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.