Дуучин Анугийн шинэ тэсрэлт

2013/04/01
Share |
Хүмүүс: Ану | 
Дуучин Анугийн шинэ тэсрэлт

Дуучин Ану сүүлийн үед уран бүтээлээсээ түр хөндийрч, сурч мэдэхэд хамаг анхаарлаа хандуулахын зэрэгцээ хувийн бизнесээ өргөжүүлэх талаар нэлээдгүй зүйл амжуулж байгаа бололтой. Тэрбээр саяхан америк явсан бөгөөд холливудын оддын өдөр тутмын хэрэглээ, тэдгээрийн гоо сайхны нууц болсон “Jeunesse global” хэмээх олон улсын гоо сайхны байгууллагын төлөөлөгч нартай албан ёсны уулзалт зохион байгуулж, гэрээ хэлэлцээр байгуулаад ирсэн байна. Тус бүтээгдэхүүн нь Америкийн нэгдсэн улс төдийгүй, дэлхий даяар маш алдартай бүтээгдэхүүн бөгөөд энэ компаний Монгол дахь нүүр царайгаар дуучин Ану маань тодорсон юм. Мэдээж дэлхийн алдартай бүтээгдэхүүн өөрийнхөө нүүр царайг тодруулахдаа нэлээдгүй өндөр шалгуур тавьсан биз ээ. Чухамдаа тухайн улсдаа нэр хүндтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, өмнөө тавьсан зорилготой, хүчирхэг эмэгтэйг сонгодог нь мэдээж. Тиймдээ ч залуу насандаа ихийг хийж бүтээж яваа хөдөлмөрч бүсгүй Ануг сонгосон биз ээ. Тиймээс дуучин бүсгүй маань монголынхоо бүсгүйчүүдэд эрүүл амьдрал, гоо үзэсгэлэнг бэлэглэх ажилдаа ханцуй шамлан оржээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!