Цогцоснууд цогшиж, бөндийсөн хар үнс болжээ

2013/04/03
Share |
Хүмүүс:
 Цогцоснууд цогшиж, бөндийсөн хар үнс болжээ

ШТС-ЭЭС 100 МЕТРИЙН ЗАЙД ДОЛООН ХҮН ГАЛД АМИА АЛДЛАА-

Өнгөрсөн өдрүүдэд монголчуудын хувьд улаан галд иргэдийнхээ амь насыг өгсөн "муухай" өдрүүд байлаа.

Галын аюулд гэр бүлээрээ амиа алдах хэрэг гарсаар байна. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хороо буюу 361 дүгээр гарамын задгайд өчигдөр 05.30 цагийн үед  гэр шатаж, гэрийн эзэн 29 настай эрэгтэй Э,  30 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б, 3 настай, Т, 5 сартай, эмэгтэй Э, 41 настай, эрэгтэй Г, 40 орчим настай, эмэгтэй Н нарын нийт долоон хүн нас барсан тухай мэдээлсэн билээ.

Уг золгүй явдал юунаас болж гарсныг сурвалжилахаар Улаанбаатар хотоос 30 гаруй км-ийн зайд орших дүүргийн 21 дүгээр хороо, Төмөр замын 361 дүгээр гарамын задгайг зорьлоо. Талийгаач Э-гийнх 361-р гарамын төв замаас 100 орчим метрийн зайд орших бөгөөд түүнээс холгүйхэн ШТС, Орон нутгийн замын хяналтын пост байрлах ажээ.

Галд өртсөн айл төв замынхаа баруун талд уулын энгэрт Г хэлбэрийн тал модон хашаатай, урдаа 20 орчим метрийн зайтай хөрштэй байжээ.

Зол явдал айл галд өртөж, юу ч үгүй шатжээ. Тэнд очиход таван ханат байсан буурь үнс нурам болон харлан үлджээ. Гэрийн эд хогшлоос зурагтын антен, яндан, оёдлын машины төмөр харлаж, үлдсэн харагдав. Мөн галд өртсөн айлаас тавхан алхамын зайд тавьсан суудлын автомашин бүрэн бүтэн үлдсэн нь сонирхол татаж байлаа. Биднийг очихоос өмнө аврах, гал унтраах 26 дугаар анги, шүүх эмнэлэгийн шинжээчдийн баг ирээд буцжээ. Тэд шатсан айлын хашааг тойруулан тууз татаж, буурин дээрх үнс, нурмыг эсгийгээр бүтээж, орхисон байлаа. 

Золгүй явдлын талаар хөрш айлын хүүгээс тодруулахад “Бид гал гарсныг мэдээгүй. Өчигдөр өглөө үүрээр гэнэт хүмүүс орлилдоод байхаар нь хагас дутуу сэрээд гарсан. Тэгтэл доороос ШТС-ын хүмүүс “хойд айл чинь шатаж байна гээд гүйлдэж ирсэн. Эргээд хартал утаа маналзаад, улаан гал дүрэлзээд, айл бараг шатаад дуусчихсан байсан. Гэрт байсан хүмүүсээс амьд үлдсэн хүн байгаагүй. Бүгд цогшоод бөндийсөн хар, хар юмнууд болчихсон, хиншүү хярвас үнэртээд үнэхээр аймар байсан. Харин гал унтраах 26 дугаар анги 06.20 цагийн орчимд ирсэн. Удалгүй цагдаа, шүүхийн шинжээчид ирж, нөхцөл байдалтай танилцаад биднээс мэдүүлэг аваад явсан. Галын шинжээчийн ярихыг сонсоход хойд айл үнсээ хол асраагүй улмаас салхинд цог нь хийсч гал гарах үндэс болсон гэсэн. Ойрд Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.