ММСС-ын Цэвэр агаар төслийнхөн мөнгө угааснаа нуухын тулд архиваа устгаж эхэлсэн гэв үү?

2013/04/03
Share |
Хүмүүс:
ММСС-ын Цэвэр агаар төслийнхөн мөнгө угааснаа нуухын тулд архиваа устгаж эхэлсэн гэв үү?

Цэвэр агаар төслийн эсгийгээр угаагдсан мөнгөний хэмжээгээр МИАТ-ын араас шил дарж мэднэ.


МИАТ-ын “Дайны эрсдлийн сан”-ийн мөнгийг угааж их хэмжээний хөрөнгө босгосон хэрэг манай улсад гарсан хамгийн дуулиант эдийн засгийн гэмт хэрэг болоод буй. Харин үүний дараа Татварын Ерөнхий газрынхны хэдэн тэрбумын хэрэг шил дарж байгаа боловч угтаа МИАТ-ын араас Мянганы сорилтын сангийн Цэвэр агаарын төслийнхөн орох бололтой.


АНУ-ын Засгийн газраас Монгол улсыг Мянганы сорилтын гэрээ хүлээн авах орны тоонд шалгаруулан 5 жилийн өмнөөс 285 сая ам.долларын санхүүжилт хийхээр болсон нь тухайн үедээ нийгмийн анхаарлыг татсан төдийгүй өнөөгийн 1.5 тэрбумын бондоос ч илүү дуулиан тарьж байв. Эл мэдээг сонссон бүхэн л мэдээж баярлаж байв. Алт сандайлсан гуйлгачин гэгдэх монголд 300 шахам ам.долларыг хэн ч май гээд зүгээр өгөхгүй нь лав шүү дээ.


Баярлаж хөөрөхийн гол учир нь 285 сая ам.доллар нь зээл биш. Харин Монголын ард түмэнд АНУ-ын Засгийн газраас хариу нэхээгүй тус болгон зүв зүгээр өгсөн буцалтгүй тусламж учраас баярлаж хөөрөхийн аргагүй асар их мөнгө юм.


Чамлахаагүй их хөрөнгөөр хөөрхөн гэгчийн бүтээн байгуулалт хийж болно. Зарлаа зарлаа гэхэд хэдэн цэцэрлэг барьчих л хөрөнгө. Аль эвсэл нэг төрөх эмнэлэг эсвэл хүүхдийн эмнэлэг. Бүүр байг гэхэд төрөх эмнэлэгүүдийн пүрш нь сунаж шаландаа хүрэх шахсан хуучин төмөр орнуудыг иж бүрэн орчин үеийн ороор сольчихно шүү дээ. Жил гаруйн өмнө яг ийм орон дээр дөнгөж төрсөн нялх биетэй эх ядарсандаа нам унтаж хүүхдээ хөхөөрөө бүтээгээд “алчихсаныг” санаж байгаа биз. Бүх бурууг эхэд өгөх биш пүрш нь сунасан оронд ч “учир” бий.


Ер нь л асар их зүйлийг хийж бүтээж болох мөнгө байв. Гэтэл өнөөдөр мөнөөхөн их бүтээн байгуулалт хийж болох байсан 285 сая ам.доллар хаачив. Бүтээж гавьсан ч юм байхгүй, мөнгө ч байхгүй. Анх Чойр - Сайншандын 176 км авто зам, малчдад зориулсан 300-аад худаг, 20-иод мэргэжлийн сургуульд байгуулсан лабораторийг эс тооцвол энэ мөнгө чухам юунд зарцуулагдсан нь тодорхой бус.


Харамсалтай нь, Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын гэрээ гэдэг нэрээр Монголын талаас хяналт муутай зарцуулагдсан энэ том санхүүжилтийн нэг хэсэг луйварчдын гараар орсон бололтой.


Энэ их хөрөнгө мөнгө товчхондоо Улаанбаатарын утаанд л уусчихаж. 2012 оны 9 дүгээр сараас ММСС-гийн Цэвэр агаар төслөөр гэрийн дулаалгын түгээлтийн үйл ажиллагаан дээр гэмт хэрэг илэрч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэдгийг уншигчид мартаагүй байгаа байх. Тодруулаад хэлье. Баянзүрх дүүргийн 21-р хороонд хорооны дарга н.Атар, эсгий нийлүүлэгч компанийн “Сэлбэ дулаан” компанийн захирал Г.Мөнхтогтох, мөнгө дамжуулан олгож байсан “Хас” банкны ажилтнууд хуйвалдан 120 орчим иргэний материал хуурамчаар бүрдүүлэн 66 сая төгрөг завшсан хэрэг гарсныг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа талаар нийслэлийн прокурор Е.Сагсай 2012 оны 10-р сард хэвлэлд мэдээлж байсан.


Энэ нь Цэвэр агаар төсөл хэрэгжсэн 72 хорооны зөвхөн нэгд нь илэрсэн хэрэг гээд бод доо. Энэ хэргийг үйлдэхэд хариуцсан мэргэжилтэн, Цэвэр агаар төслийн удирдлага оролцохгүйгээр луйвар гарах үндэсгүй гэж байгаа. Гэтэл ММСС-гийнхан өөрсдийгөө хохирогч хэмээн тайлбарлаж байгаад асуудал байна. Жинхэнэ хохирогч нь төслийн үр шимийг хүртэх ёстой байгаад хүртэж чадаагүй гэрийн гонх, банзан амбаар, гэрийн дулаалгын эсгий мэтхэнээр хууртагдсан Монголын ард түмэн шүү дээ. Хэдэн мянган айлд үүдний гонхон, амбаар, эсгий шахаж байхаар хэдхэн зуун айлд талбай бага ч хөөрхөн гэгчийн байшин бариад өгчихсөн бол тэр иргэдэд бүтээн байгуулалт болж харагдах байлаа. Монголын ард түмэнд ч наалдах байсан юм.


Эсгийгээр мөнгө угаасан хэргийн эхлэл №-1


Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн гэгдээд байгаа дээрх нүд хуурсан зүйлсийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдэд хэрэгжиж олон мянган бүтээгдэхүүн тараасан. ММСС-гаас гэрийн дулаалгад 7.5 сая, зууханд 12 сая, үүдний гонхонд 852.5 мянга, Орон сууны хангамжинд 289.6 мянга, нийт 20.8 сая ам.доллар зарцуулсан байдаг. Эдгээрээс хамгийн их олон нийтэд сурталчилж ирсэн бүтээгдэхүүн нь эрчим хүчний хэмнэлттэй зуух бөгөөд бүхий л санхүүжилт гагцхүү зууханд хийгдсэн гэж ойлгогдохоор явж ирсэн. Гэтэл гэрийн дулаалга буюу Монгол гэрийн эсгий татаастай үнээр олгоход ММСС-гаас татаасанд 7.5 сая ам.доллар буюу 10 гаруй тэрбум төгрөг олгосон байна. Нэг ширхэг эсгийний татаасанд ойролцоогоор 450.000 – 550.000 төгрөг татаасанд олгосон нь нийтдээ 20.000 орчим эсгий дулаалганы татаас юм.


Гэтэл энэ тоогоор эсгий дулаалга иргэдэд олгогдоогүй байна. Гэрийн эсгий дулаалгын татаасанд асар их хэмжээний мөнгө угаах луйврын ажил хийгджээ. Эсгий дулаалга түгээх ажил хийж байсан ажилтнууд дээрх хороонд илэрсэнтэй адил аргаар буюу хуурамч бичиг баримтаар бүрдүүлэн их хэмжээний эсгий авч зах дээр зах зээлийн үнээр борлуулан мөнгө завшсан байдаг. Харин төслийн даргаар ажиллаж ирсэн албан тушаалтнууд эсвэл огт үйлдвэрлээгүй бүтээгдэхүунийг түгээсэн болгож хуурамч бичиг баримт үйлдэн өөрсдийн сонгон шалгаруулсан авсан компаниуд руу мөнгө шилжүүлэх замаар зувчуулсан бололтой. Эсгий нийлуүлэхээр сонгон шалгаруулсан компаниудын дийлэнх нь өмнө нь эсгийний үйлдвэртэй байгаагүй атлаа сонголтод багтсан нь сонин байгаа биз. Нийт 13 компани тус бүрд 200 сая -1.2 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж байгаа. Эдгээрийн зарим нь эсгий хийдэг боловч зарим нь огт хийдэггүй компаниуд шүү!!!. Эсгий хийдэг компаниудад ч гэсэн хийж нийлүүлсэн тооноос хавьгүй илүү мөнгө шилжүүлсэн тооцоо байдаг аж.


Төсөл хэрэгжсэн 2011 оны 6 сараас 2012 он хүртэл дээрх компаниуд зөвхөн ММСС-д эсгий нийлүүлсэн гэж тооцоход худалдан авсан түүхий эдийн хэмжээ нь нийлүүлсэн гэх эсгийний хагасыг ч хийхэд хүрэхээргүй байдаг гэх.


Үүнээс гадна эсгий хүлээн авсан гэж байгаа 20.000 иргэнийг нэг бүрчлэн шалгаж тогтоодоггүй юм гэхэд дээрх компаниудын санхүүгийн зарлага, түүхий эд худалдан авсан баримтыг үзэхэд бүх зүйл тодорхой болохоос гадна энэ компаниудаар дамжуулан мөнгө угаах ажлыг ММСС-гийн Цэвэр агаар төслийн дарга С.Мангал, дээрх эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн тараагдаж байх үед гэрийн дулаалга хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад, Эрчим хүч эрдэс баялгийн сайдын шахалтаар ММСС-гийн орологч захирал улмаар гүйцэтгэх захирал болсон С.Батбаатар нар гардан хийсэн байж болзошгүй байгаа юм. Тэд ийм байдлаар хэдэн тэрбум төгрөг луйвардсан байх магадлалатай бөгөөд тухайн үеийн хариуцсан сайд дарга МАН-ын гишүүд ММСС-д тавьсан гар хөлүүдээрээ дамжуулан сонгуулийн мөнгөө босгосон байх ч магадлалтай гэдгийг холбогдох албаныханд дуулгая.


Түүнээс гадна эрчим хүчний хэмнэлттэй орон сууц нийлүүлэгчээр туршлагагүй компани шалгаруулан мөнгө угаах ажил хийгдсэн гэх хардлага бий. Эл ажлын сонгон шалгаруултыг тухайн үед Б.Батбаатар гэх хүн хариуцан зохион байгуулсан гэж байгаа. Тэрбээр өдгөө ММСС-гийн захирлаар ажиллаж байгаа учраас ММСС мэдээллээ “АНУ, Монгол улсын Засгийн газрын гэрээ” гэдгээр халхавчлан хууль хяналтынханд өгөхгүй байгаа аж. Эрчим хүчний хэмнэлттэй бүтэгдэхүүний татаас авсан гэж бүртгэгдсэн хүмүүсийн мэдээллийг ММСС бичиг баримт архивлах нэрээр устгаж эхлээд байгаа гэх мэдээлэл манай сайтад ирж байсан юм. Тийм учраас татаас авсан иргэдийн нарийвчилсан хаягтай бүртгэлийг ММСС-гийн татаасын мөнгө дамжсан “Хас” болон “Хаан” банкнаас гаргуулж аваад нэг бүрчлэн шалгах ажил л цагдаагийнхан болон АТГ-ынханд үлдээд байх шиг байна.


Үргэлжлэл бий ...


Х.Амгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pbocgowjy C3q94hqdeiukejzuwj, [url=http://pvnubmowulkr.com/] pvnubmowulkr[/url], [link=http://cqzyhhtpfoyr.com/ ]cqzyhhtpfoyr[/link], http://utdldxtxnwuy.com/
IP:5.188.211.22  2018-01-10 10:21:01
tywwilcj qASUs9tvfujctnbjmj, [url=http://lhhzlueiifym.com/] lhhzlueiifym[/url], [link=http://wvtvciqxrfup.com/ ]wvtvciqxrfup[/link], http://prvkgtiesjvi.com/
IP:5.188.211.22  2018-01-10 13:10:36
fwsbmxfduq ieXcyQqueyshdxqzmp, [url=http://faxqubmyuhfo.com/] faxqubmyuhfo[/url], [link=http://gahnlqpbgqqs.com/ ]gahnlqpbgqqs[/link], http://nrtmhtkeoism.com/
IP:5.188.211.22  2018-01-10 15:55:38
vprybtmc M4Fe0pdjqtbypxxuwz, [url=http://xljpkuivqcpe.com/] xljpkuivqcpe[/url], [link=http://qssuhsljsswg.com/ ]qssuhsljsswg[/link], http://shptntnhgwzr.com/
IP:5.188.211.22  2018-01-10 18:42:36
ocxootevpzn 2NORA8otiiljqzuioq, [url=http://aoybwczmokal.com/] aoybwczmokal[/url], [link=http://vsvgqbanfwaa.com/ ]vsvgqbanfwaa[/link], http://jbqehdmcotmo.com/
IP:5.188.211.22  2018-01-10 21:31:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.