Хүмүүс: С Баярцогт | |
Монгол Улсын Сангийн сайд асан, УИХ-ын дэд дарга С.Баярцогтын 1 сая ам.доллар бүхний нууц данс илэрч өдгөө дэлхий даяар цацагдаад байна. Азийн цээжин дэх 2 сая 800-хан хүн амтай, асар том нутаг дэвсгэртэй эл улсын Сангийн сайд асан залуугийн нууц данс илэрсэн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байхдаа яадаг юм хэмээн эгдүүцэх хүн гарч магадгүй. Тэгвэл уг асуудлын талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн концерциумд ярилцлага өгсөн учраас дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. Эл консерциумд харъяалалтай сэтгүүлчдийн мэдээ мэдээлэл, нийтлэл нь өөрөө олон улсын анхаарлын төвд байдаг гэсэн үг.
Түүний нэг сая ам.долларын хадгаламжийн талаар бичсэн ЭХ СУРВАЛЖ-д бичсэнээр бол Сангийн сайд асан С.Баярцогтын нууц данс нь илэрсэн учраас албан тушаалаасаа огцрох магадлалтай байгааг дурьдсан байна. Дэлхийд алдартай банкинд итгэж нууц хөрөнгөө хадгалуулсан тэрбээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум дээр үгээ хэлж үсээ зулгаах дөхжээ. Монгол Улсын Сангийн сайд асан маань “Би энэ дансыг нээх ёсгүй байсан юм” хэмээн хэлсэн гэх.
Мөн банкинд байршиж байгаа мөнгө төгрөгөндөө бус гэр бүлийнхэндээ ихээхэн санаа зовж байгаагаа ч нуугаагүй байна. Тэрбээр ...
ЭНД ДАРЖ үргэлжлэлийг уншина уу...