Цагдааг хөнөөсөн этгээдүүд 8,9, 11 дүгээр ангийн сурагчид байжээ

2013/04/05
Share |
Хүмүүс:
 Цагдааг хөнөөсөн этгээдүүд 8,9, 11 дүгээр ангийн сурагчид байжээ

Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг өнгөрсөн шөнө баривчилсан. Энэ талаар Улсын мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүхээс тодрууллаа.

-Гэмт этгээдүүдийг яг хэзээ баривчлав?

-Үүрэг гүйцэтгэж байсан нэг нөхрөө бид бусдын гарт харамсалтайгаар алдсан. Ажлын хэсэг байгуулаад Ховд аймагт ажиллаад өнгөрсөн шөнө гэмт этгээдүүдийг баривчилж, тогтоолоо.

-Гэмт этгээдүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?


-17-19 насны гурван хүүхэд цагдаагийн дэд ахлагчийг хөнөөсөн байна. Ховд аймгийн Булган суманд Баянсуудал багт оршин суудаг. Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар нар хэргийг үйлдсэн. Ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хот руу гарч байна.

-Гэмт этгээдүүдийг яг хаанаас саатуулсан бэ?


-Ховд аймгийн Булган сумаас нь саатуулсан. Гэртээ нуугдчихсан байсан.

-Хэргийг эдгээр хүүхдүүд үйлдсэн гэдгийг яаж баталж байна вэ?

-Хэргийн нотлох баримт, буудсан буу бүх зүйлийг нь хураасан. Хэргийн газар үлдээсэн гарын хээ, гутлын мөр бүх зүйл нь шинжилгээнд тохирсон. Тусгай бүлэг, тасаг ажилласан.

-Хүүхдүүд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан уу?

-Булган суманд байсхийгээд хулгайн гэмт хэрэг гараад байсан. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид эргүүл хийж явж байсан. Эдгээр хүүхдүүд бүлэг этгээд. Шалгана. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Сургууль соёлд сурдаг байсан болов уу?

-Сурдаг байсан. Булган сумын 12 жилийн нэгдүгээр сургуулийн 8, 9, 11 дүгээр ангид сурдаг хүүхдүүд. 

-Хүүхдэд буу байна гэхээр хуулийн зохицуулалт муу байна?

-Ер нь иргэдийн гарт буу маш их байдаг. Ангийн зориулалт гээд. Үүнд эцэг эхийн хараа хяналт муу байна. Хуулийн дагуу зөвшөөрөл аваад ангийн зориулалтаар буу эзэмших эрхтэй байдаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.