ТҮЦ-үүд хаалгаа барилаа

2008/05/13
Share |
Хүмүүс:
ТҮЦ-үүд хаалгаа барилаа

Ажилдаа ирж явтал зам дагуух ТҮЦ-үүд ажиллахгүй байх юм. Бүгд үйлчилгээ үзүүлдэг цонхоо битүү хаажээ. Ямар шалтгаанаар ТҮЦ-үүдийн хаалгыг хаах болсныг УМХГ-ын Хүнсний аюулгүй байдлын үйлдвэр үйлчилгээний хяналтын улсын албаны дарга Д.Ургамалаас тодруулав.

-ТҮЦ-ийн үйлчилгээг хэзээнээс эхлэн хаав?
-Хотын менежер Э.Мөнх-Очирын тушаал гарч өнгөрөгч ням гарагийн оройноос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг стандартын шаардлага хангаагүй ТҮЦ, худалдааны цэг салбаруудыг хааж эхэлсэн. Гудамжинд эл задгай худалдаа эрхэлдэг газруудыг хүртэл хаах шийдвэр гарсан. Ингээд цагдаагийн байгууллагатай хамтран мэргэжлийн хяналтын байцаагч нар нийслэлийн бүх ТҮЦ-ийг хаах ажлыг явуулсан. Энэ үед бас хүндрэл учирч байсныг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. ТҮЦ-ийг нь хаагаад булан тойроод эргээд ирэхэд дахиад л онгойлгоод сууж байсан.
-Хэдий хүртэл хаах шийдвэр гарсан бэ?
-Стандартын шаардлага хангахгүй ТҮЦ, мухлагыг нийтээр нь хаах шийдвэрийг УМХГ-аас системээр хийгдэх төлөвлөгөөнд тусгасан байсан. Энэ хорио цээр тавигдсан ч гэсэн мэргэжлийн хяналтын газраас цаашид ажиллуулахгүй байх шаардлага тавина.
-Улсын хэмжээнд нийт хэдэн ТҮЦ байдаг юм бол?
-Ил задгай худалдаа эрхэлдэг 600 орчим газар, 800 гаруй ТҮЦ байдаг. Ер нь яагаад ТҮЦ-ийг ажиллуулахгүй гээд байгаа юм бэ гэвэл, хамгийн чанаргүй, хямд бүтээгдэхүүнийг худалдаалдаг юм. Тэгээд ч ТҮЦ-ийн үйлчлүүлэгчид нь гол төлөв бага насныхан байдаг.
-PC тоглоомын газар болон интернэт кафег хааж байгаа гэсэн үү?
-Хааж байгаа. Гэхдээ хорио цээр дуустал түр хугацаанд PC тоглоомын газрыг хаана. Харин интернэт кафегаар бага насны хүүхдүүдэд үйлчилж болохгүй гэсэн шийдвэр гарсан.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka ЗакладкР¸ реагент в ИсилькуР»Ðµ наркотиРº димыч травкинР´Ð¾Ð¼ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в СлободсРºÐ¾Ð¹ Зарема нашемук бутират продам Ак-Довур
IP:5.101.217.219  2018-05-07 04:49:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.