Хүмүүс: Ану | |
Энэ жилийн Гэгээн хайрын өдөр “Гала” хамтлагийн дэгжин охидын нэг дуучин Ану буюу Ч.Уранхолбоогоос нэлээд том зориг гарсан.Учир нь тэрбээр жилдээ ганц тохиодог энэ өдрөөр хайртай залуудаа сэтгэлээ илчилж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.
Таних, танихгүй залуустай нэр холбогдож, олны танил байхын зовлонг багагүй амссан дуучин бүсгүй энэ удаа хайр сэтгэлээ бүгдэд ил байлгахаар шийдсэн бололтой.
Цахим хуудсаар дамжуулан Б.Түвшинбаяр хэмээх эгэл жирийн залууд хайраа илчилж, сонин хэвлэлээр гарсан элдэв мэдээлэлд ийнхүү цэг тавилаа. Түүнчлэн хосууд БНХАУ-д хамт суралцаж байгаа бөгөөд мөн хамтран амьдарч байгаа. Дуучин бүсгүйг Хятадад сурч байгаа сурагаар түүнийг Хятад хүнтэй найзалж байгаа гэх мэдээлэлүүд нэлээдгүй гарч байсан билээ. Тэгвэл энэ удаа бид хосуудынхаа зургийг хүргэж байна. Дуучин Анугийн найз залууг Б.Түвшинбаяр гэдэг ажээ. Сайхан хайраар учирж ,аз жаргалдаа умбан яваа хосууддаа аз жаргал хүсэе.