Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх: Уран бүтээлээ хийхээ больсон нь хамгийн зөв алхам байсан

2013/04/08
Share |
Хүмүүс: Ц Мөнхбат | 
Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх: Уран бүтээлээ хийхээ больсон нь хамгийн зөв алхам байсан

“Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр рок попын ертөнцдөө эргэж ирлээ. Багагүй хугацаанд нам гүм байж, ажил амьдралаа төвхнүүлсэн дуэт дуучид маань энэ удаад огт өөр өнгө аяс, эрч хүчийг мэдрүүлэхээр зэхжээ. Үзэгч, сонсогчдын хүсэн хүлээсэн хайртай дуучид нь ийнхүү эргэн ирж, хит дуунуудаар байлдан дагуулах болсон нь олон хүнийг баярлуулж байгаа биз ээ. Ингээд дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нартай ярилцсан сонирхолтой ярилцлагаа та бүхэнд хүргэе.

-Хайрын дууны хамтрагчид маань уран бүтээлээ үргэлжлүүлэх болсон нь үнэхээр таатай мэдээ байна. Хамгийн эхний дуугаа хэдийд цацсан бэ?

Ц.М: -Юуны өмнө энэхүү ярилцлагыг уншиж байгаа нийт уншигчиддаа болон танай сайтын хамт олонд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бид хоёр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр “Хайр гэрэлтсэн харц” нэртэй эхний дуугаа цацсан. Өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ хэзээ, хэрхэн хийх талаар ярилцаж байгаад энэ дуугаараа эргэж ирлээ.

-Нэлээд амжилттай явсан атлаа нэг л өдөр хамт дуулахаа больсон. Уран бүтээлээ завсарлаад яг хэдэн жил болчихов оо?

Ц.М: -Яг таван жил огт юм хийсэнгүй. Бид хоёрын хамгийн сүүлийн дуу 2007 онд гарсан байх аа.

-Өнгөрсөн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн нь тодорхой. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаанаас анх шалгарч байсан авьяаслаг дуучид маань одоо тус тусынхаа амьдралыг авч яваа аав, ээж болсон. Магадгүй, анх гарч ирснээ бодвол амьдралын олон амтыг мэдэрч яваа гэдэг утгаараа уран бүтээлийнхээ өнгө аясыг хэрхэн өөрчилсөн бол?

Ц.М: -Үнэхээр гоё асуулт тавьсанд баярлалаа. Анх хамт дуулж, хөтлөлцөөд гүйж явсан охин, хүү хоёр өнөөдөр хоёулаа айл гэрийн амьдрал зохиогоод олон зүйлийг мэдэрсэн идэр насныхан болж. Тийм болохоор уран бүтээлийн өнгө аяс ч гэсэн тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх ёстой. Мэдээж, энэ тухай яривал нэлээд өргөн хүрээг хамарсан зүйл болох нь ойлгомжтой. Бидний хувьд, үзэж туулсан амьдралынхаа туршлага дээр үндэслэн уран бүтээлээ хийхээр шийдсэн. Гэхдээ өмнө нь дуулж байсан чиглэлээ орхихгүй. “Чамайгаа санахаар”, “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд”, “Хавар чи бид хоёр” гэх мэт ихэнх дуунууд маань дурлалт хосуудад зориулагдсан. Бид хоёр ч гэсэн, яг л тийм насан дээрээ явж байсан болохоор иймэрхүү дуунуудыг чин сэтгэлээсээ дуулж байж. Одоо амьдралын олон өнцөг, өнгө, амтыг уран бүтээлээрээ дамжуулж хүргэх бодолтой байгаа. Ер нь, бидний уран бүтээл ихэвчлэн эерэг мэдрэмжийг хүмүүст өгдөг байх гэж боддог юм. Энэ ч утгаараа, амьдралыг эерэг талаас нь харж уран бүтээлээ хийнэ. Мэргэжлийн уран бүтээлч хүмүүсийн хувьд, нийгмийн сайн сайхны төлөө уран бүтээлээ хийж явах ёстой.

-Тухайлбал, ямар зүйлийн төлөө анхаарна гэж?

Ц.М: -Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт, үл ойлголцол, үр хүүхэд өнчрөх асуудал ямар их байгаа билээ. Тэр бүхнийг судалж буй байгууллагуудтай бид хоёр хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд буй тулгамдсан асуудлыг багасгах хүсэлтэй байгаа. Хайр дурлал, гэр бүл гэсэн хоёр ойлголтыг хүмүүс өөр, өөрөөр ухамсарладаг. Бие биеэ уучилж, энэрэнгүй хандаж чаддаг байгаасай гэсэн үүднээс уран бүтээлээ хийнэ. Өөрөөр хэлбэл, бид нийгэмд буй гэр бүлүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллана. Энэ зорилгын маань эхлэл нь “Хэцүү” дуу байсан. Мэдээж цаг үеэ мэдэрч, охид залуусынхаа хүсэл сонирхолд нийцсэн дуу дуулна. Өнгөрсөн уран бүтээлийн маань үргэлжлэл бол “Хайр гэрэлтсэн харц” дуу.

-“Хайр гэрэлтсэн харц” дуунаас гэр бүлийн асуудал, хосуудын ойлголцлыг мэдэрч болохоор санагдсан. Энэ ч утгаараа, нийгэмд буй тулгамдсан асуудлыг багасгахад анхаарч байгаа тань сайхан санагдлаа. Үүрээгийн хувьд, өнгөрсөн хугацаанд тун ч нууцлаг байсан шүү дээ?

М.Ү: -Юуны өмнө уншигч, сонсогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Айл гэрийн амьдралд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өндөр үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Гэр орноо өөд татах, хань ижлээ халамжлах, үр хүүхдээ өсгөж бойжуулах гээд л олон зүйлд анхаарна. Миний хувьд ч ялгаагүй, хувийн амьдралдаа анхаарах шаардлагатай болсон. Энэ хооронд Мөөгий маань тодорхой хэмжээнд уран бүтээлээ хийгээд явж байсан. Өнгөрсөн хугацаанд бид хоёр уран бүтээлээс гадна найз нөхдийн холбоотой явсан. Нэгэнт л сургууль соёлыг нь төгсч, урлагийн тайзнаа холбогдсон болохоор Мөөгий бид хоёр нэг л зорилготой байсан. Энэ ч утгаараа, уран бүтээлээ үргэлжлүүлэн хоёр дахь цомгийнхоо ажилд орчихсон явж байна.


Ц.Мөнхбат: Уран бүтээлээр яривал бид хоёр аль хэдийнэ гэрлэчихсэн

-Хоёр дахь цомог тань тухайн үед “Хайрын цэцэг” нэртэй гарна гэж байсан. Яг тэр үеийн уран бүтээлийг багтаах уу, аль эсвэл?

Ц.М: -Үнэнийг хэлэхэд, тухайн үед бид хоёрт эргэлт хийх шаардлага тулгарсан. Дандаа л нэг хэвийн дуу дуулаад байвал өөрсдөд маань ч гэсэн сонирхолгүй санагдана шүү дээ. Уран бүтээлч хүн үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинийг эрэлхийлж байх ёстой. Хийсэн дуугаа сонсч үзээд “За, энэ үнэхээр сайн дуу болжээ” гэж бодох үед л  хамгийн ихээр баярлаж, сэтгэл “цаддаг”. Хэнээс ч илүү аз жаргалыг мэдрэх мөч гэдэг энэ л байхгүй юу. Тухайн үед бид хоёроос нэгэн хэвийн дуунууд гарч эхэлсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын маань зохиож өгсөн олон сайхан дуунууд хүмүүст хүрч, хит болж байсан тэр үед бусад хөгжмийн зохиолч, яруу найрагчид бид хоёрыг нэг л нүдээр харж эхэлснийг нуугаад яах вэ. “Энэ хоёрт ийм л дуу тохирно” гээд яг л нэг хэвийн дуунууд хийж байсан. Ийм хэвшмэл зүйлд баригдах нь утгагүй, арай өөр дуунууд хэрэгтэй байна гэдгийг тэдэнд санал болгосон ч хүлээж аваагүй. Гэвч байдал тэр хэвээрээ үргэлжилсэн бол бид хоёрын хувьд, уран бүтээл маань утга учраа алдах байсан. Энэ үед хамгийн зөв алхмаа хийсэн гэж боддог юм. Уран бүтээл хийхээ больсон минь алдаа биш. “Би чамд хайртай”, “Хайраа өглөө” зэрэг дууныхаа араас арай өөр дуу гаргахыг хүссэн ч дээр хэлсэнчлэн, уран бүтээлчидтэй ойлголцож чадаагүй. Ингээд аргагүйн эрхэнд мухардалд орсон. Үнэндээ, өнгөрсөн таван жилийн завсарлага маань бид хоёрын хувьд үнэхээр гоё “Time out” байлаа. Одоо хийж буй уран бүтээлийн өнгө аяс мэдрэгдэж эхэлсэн байх. Магадгүй, зарим хит дууныхаа хөгжмийг найруулгыг өөрчилж дуулж болно. Гэхдээ анхны бие даасан “Чиний хайранд” цомгийнхоо уран бүтээлийг хөндөх бодол алга. Тэнд хөндөж болохооргүй нандин зүйлс олон бий. Тиймээс одоогийнхоо уран бүтээлийг хийгээд явна.

-Уран бүтээлч хүн мухардалд орох шиг хэцүү юм байхгүй. Үнэндээ хэсэг хугацаанд хамтарч дуулаагүй дуэт дуучид эргэж нэгдэх шалтгаан бол хэн, хэн нь ганцаараа дуулаад амжилтад хүрэхгүй гэдгээ ойлгосон явдал гэж хардах хүн олон байсан. Харин та хоёрын эргэлт хийсэн нууц энэ бүхэнд хариулт болж байна?

Ц.М: -Тиймээ. Тэр үеийн дуунуудаа дуулаад явж байсан бол өнөөдөр бид хоёрын уран бүтээл утгаа алдчихсан яваа, ний нуугүй хэлэхэд. Нэг л дуугаа дуулаад ямар ч сонирхолгүй. Уран бүтээлээ завсарласан таван жилийн хугацаанд бид хоёр тус тусынхаа амьдралыг төвхнүүллээ. Тэртээ тэргүй, уран бүтээлгүйгээр амьдарч чадахгүй хүмүүс шүү дээ. Яг үнэндээ бид хоёрыг амьдрал, уран бүтээл маань эргэж холбосон. Урлагийн ертөнцөд холбоотой байх учиртай гэдгээ ч мэдэрч байгаа. Хоёр дахь цомгийн маань тав, зургаан дуу бэлэн болчихсон. Эхнээсээ олонд хүрч байгаа. Эргээд хамт дуулсан дуугаа сонсохоор үнэхээр төгс юм хийчихсэн юм шиг асар их кайф авч байна. Уран бүтээлч хүн мухардалд орно гэдэг энгийн үгээр тайлбарлахад, хүн ямар ч зорилгогүй амьдрахтай адил. Зорилгогүй хүн үхсэн хүнээс ялгаагүй гэдэг шүү дээ. Уран бүтээлч хүн ч түүнээс ялгаагүй. Одоо бол бид хоёр уран бүтээлийн хувьд, цоо шинэ ертөнцийг олсон гэж бодож байна. Шинэ дуунуудаас маань харагдах биз ээ.

М.Ү: -Дуучдыг энд тэнд халтуур хийгээд их мөнгө олдог гэсэн дэл сул яриа хүмүүсийн дунд их гардаг. Хэрвээ бид хоёр хэдэн төгрөгний төлөө шунаад өөрсдийгөө болон сонсогчдоо хуурч, өдийг хүртэл дуулаад явсан бол чадах л байсан. Гэвч бид тэгэхийг хүсээгүй. Уран бүтээлээ хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол Мөөгийгийн хэлж байгаа шиг, завсарлага авсан нь зөв болсон. Ямар ч байсан, бид хоёр зүгээр суугаагүй. Хувийнхаа амьдралыг зохицуулаад уран бүтээлээ үргэлжлүүлж байна. Аливаа зүйлийг эхнээс нь дуустал чин сэтгэлээ хийх ёстой гэж үзсэний үндсэн дээр бид хоёр завсарлага авсан.

-Хамт дуулахаар л нэр холбогдчихдог бичигдээгүй хууль манайд бий. Энэ жишгээр, та хоёрын тухай яриа олон гарч байсан. Хайр сэтгэлийн асуудлаас үүдэн хоёр тийшээ болсон гэх бор шувуу өнгөрсөн хугацаанд ниссэн?

М.Ү: -Дуэт дуучдыг угаасаа л ийм ярианд оруулах “дуртай” байдаг шүү дээ, хүмүүс. Тэрэн дээр бид хоёр ер эмзэглэдэггүй л дээ. Тухайн үед нь инээлдээд л өнгөрдөг байсан.

Ц.М: -Уран бүтээлээр яривал, бид хоёр аль хэдийнэ гэр бүл болчихсон. Бидний хүндэлж хайрлан, шүтэн биширч явдаг олны танил уран бүтээлч үнэхээр гоё үг хэлсэн. Чухам хэн, юу гэж хэлснийг нь одоохондоо нууцалья. Уран бүтээлч ах, эгч нарынхаа хэлсэн үгнээс сургамж авч явах үнэхээр сайхан. Урьд нь бол “Нас гэдэг зүгээр л тоо” гэж бодож явсан бол, өнөөдөр биднээс илүү оймс элээсэн хүмүүсийн амьдралын туршлага, үзэл бодол ямар өөр байдгийг ухаарч ойлгосон гэх үү дээ. Тэгэхээр бид хоёр одоогоос долоо, найман жилийн өмнө уран бүтээлээрээ гэр бүл болсон улс. Дуунуудаа үр хүүхэд гэж тооцвол, аль хэдийнэ нас биед хүрчихсэн яваа. Бид хоёрын өмнө нэг л зам байгаа учраас тус тусдаа амьдралтай боллоо гээд салах учиргүй. Тиймээс уран бүтээлийн Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Purchase Valen pay by VISA card Anchorage walgreens pharmacy boulder co, Halvin Hinta Flucalup No Rx Apteekki Vantaa, [url=”https://vk.com/away.ph p?to=http://www.howlean.com/87 348/diflucan-laatu-fluconazole -kanadan-apteekki-vantaa”]Ha lvin Hinta Flucalup No Rx Apteekki Vantaa[/url], https://vk.com/away.php?to=htt p://www.howlean.com/87348/difl ucan-laatu-fluconazole-kanadan -apteekki-vantaa Halvin Hinta Flucalup No Rx Apteekki Vantaa,418, Où Commander Gemfibrozil Magasin Canadian Rx Dans Rennes, [url=”http://1pro.ir/qa/45/g emfibrozil-commander-gemfibroz il-magasin-canadian-rennes”] Où Commander Gemfibrozil Magasin Canadian Rx Dans Rennes[/url], http://1pro.ir/qa/45/gemfibroz il-commander-gemfibrozil-magas in-canadian-rennes Où Commander Gemfibrozil Magasin Canadian Rx Dans Rennes,:]]], Köp Nu Cosopt 5ml i Lund, [url=”http://www.code3cme.co m/dorzelamide-reell-piller-onl ine-cosopt-kr 28745-lösning
IP:91.200.12.25  2016-01-03 09:58:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.