Ховдын хорих ангиас оргосон хоригдол өөрсдөө хорих ангидаа буцан очжээ

2013/04/08
Share |
Хүмүүс:
Ховдын хорих ангиас оргосон хоригдол өөрсдөө хорих ангидаа буцан очжээ

Ховд аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангиас өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд гурван хүмүүжигч оргосон. Тэдний нэг болох Х.Мягмаржавыг өнгөрсөн долоо хоногт  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шурагийн гүүрний орчмоос баривчилсан юм.

Харин олдоогүй байсан Ц.Батбаяр, А.Отгонбаяр  нар өөрсдөө хорих ангидаа буцаж очжээ. Тэднийг Ховд аймгийн Булган суманд гарсан цагдаагийн алба хаагчийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэж байсан юм. Тэд ангийнхаа хянагч болон удирдлагад “Бид цагдаагийн ажилтныг хөнөөсөн хэрэгт ямар ч холбоогүй” хэмээн мэдүүлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.