Хүмүүс: Н.Алтанхуяг | |
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 4 сарын 6-ны бямба гаригт Бурханхалдун ууланд авиралт хийхээр явж, ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй байна. Ерөнхий сайдтай 70 хүн хамт яваа юм. Ерөнхий сайд, түүний багийг хайх шуурхай эрлийн баг томилогдон ажиллаж байгаа бөгөөд саяхан хоёр хэсэг хүмүүсийг олж байршлыг нь тогтоосон. Яг одоо 23 хүнийг үндсэн отог руу нь хүргэж байгаа бөгөөд үлджсэн хүмүүсийг уулнаас татаж авах бэлтгэлийг хангаж байна гэж онцгой байдлын албанаас мэдээллээ. Ерөнхий сайд, түүний багийг эрж хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.