Хонхны баяраар амиараа дэнчин тавьсаар байх уу?

2008/05/14
Share |
Хүмүүс:
Хонхны баяраар амиараа дэнчин тавьсаар байх уу?

Өнгөрөгч баасан гарагт согтуугаар машин жолоодож явсан 75 хүнийг замын цагдаа нар саатуулан, болзошгүй аюул ослоос сэргийлжээ. 75 согтуу жолоочийн тал хувь нь оюутан залуус байсан байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч С.Энхтөрөөс тодруулахад,

-Жил болгоны хавар тэмдэглэдэг хонхны баярыг оюутан залуус зүгээр нэг тэмдэглээд өнгөрдөггүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх тал дээр учир дутагдалтай ханддаг. Тухайлбал, нэг сургууль арваад автобус хөлслөөд оюутан, сурагчдыг суулгаад Зайсан толгой, Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбайгаар аялдаг. Ингэж явахдаа дээрх газруудын ойр орчмын замын хөдөлгөөнийг хааж, хөдөлгөөнд саад учруулахаар автобус, машинаа тавьчихдаг нь замын түгжрэл нэмэгдүүлж, осол аваар гарахад хүргэдэг юм.
Мөн түүнчлэн оюутнууд хувийнхаа машинаар замын хөдөлгөөнд оролцдог. Ингэж хэлж байгаагаараа оюутнуудыг хувийнхаа машинаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаа юм биш. Хамгийн гол нь оюутнууд хотод хонхны баярын үйл ажиллагаа нь шувтрангуут дөрөв таваараа нийлээд, машинтай ойролцоох амралтын газрууд руу явдаг. Ингэж баярлаж, дарвиж явахдаа согтуугаар машин жолооддог, хурд хэтрүүлдэг. 120-130 км цагийн хурдтай давхиж яваад аваар осол гаргадаг. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр 75 согтуу хүн замын цагдаа нар журамласны тал хувь нь оюутан залуус байсан.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ìîñêâà Ñåâåðíûé êóïèòü Ñêîðîñòü a-pvp Ìîñêâà Çþçèíî êóïèòü çàêëàäêó VHQ Cocaine 98% Colombia Ìàìà êóïèòü çàêëàäêó Êîêàèí Èâàíãîðîä êóïèòü çàêëàäêó Mephedrone: Ìóêà HQ ЗакладкР¸ спайс в Купине Ïÿòèãîðñê êóïèòü Ecstasy - Homer / Bart Êóçíåöê êóïèòü Euro HQ Hash (×ÅÐÍÛÉ) Ëåðìîíòîâ êóïèòü ýéôîðåòèê MDMA Óðóñ-Ìàðòàí êóïèòü çàêëàäêó ýéôîðåòèê MDMA Êàøèí êóïèòü çàêëàäêó VHQ Cocaine 98,8% Ecuador ×àåê êóïèòü øèøêè Ìîñêâà Ïåðîâî êóïèòü MDMA Pills - GREEN Ìàòñóáàðà êóïèòü çàêëàäêó Êîêàèí ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³ бошки Çäîëáóíîâ êóïèòü Cocaine Êðèñòàëû â Î÷¸ðå Ìîñêâà Ïîêðîâñêîå-Ñòðå
IP:185.250.43.57  2018-08-26 05:50:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.