Хүмүүс: Н.Алтанхуяг | |
Ерөнхий сайд Алтанхуяг болон түүнийг дагалдан яваа хүмүүсийг нисдэг тэргээр нийслэлд авчирсан тухай мэдээлсэн билээ. Зэвсэгт хүчний 303 дугаар цэргийн анги дээр буусан сайдаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар болон дагалдан яваа хүмүүсийг нь тэндээс эмнэлэгт хүргэх тухай мэдээ ирээд байсан юм. Мөн Ерөнхий сайдыг сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлнэ гэж байсан ч тэрээр эмнэлэгт үзүүлчихээд гэр рүүгээ харьсан байна.