Аавынхаа буугаар цагдаагийн аминд хүрчээ

2013/04/09
Share |
Хүмүүс:
Аавынхаа буугаар цагдаагийн аминд хүрчээ

Өнгөрсөн долоо хоногт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж амь насыг нь буудан хөнөөсөн хэрэг гарсан. Тод­руулбал, Ховд аймгийн Булган сумын нутаг Бүрэнхайрхан багт шөнийн эргүүл хийж явсан дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг 8-11 дүгээр ангийн сурагчид  буудаж хөнөөсөн юм. Хэрэг гарах үед гэмт этгээдүүд “Бүрэн” нэртэй авто сэлбэгийн дэлгүүрт “айлчилж” хулгай хийж байсан бөгөөд тэднийг барихаар дэлгүүр рүү орох үед буудаж хөнөөсөн.

Тухайн үед хамт байсан цагдаагийн алба хаагчид түүнийг дэлгүүрээс гаргаж байх үед гэмт этгээдүүд дэлгүүрийн цонхоор зугтсан байна. Хэрэг  болсны дараа Улаанбаатар хотоос тусгай албаныхан нисдэг тэргээр хэрэг болсон газарт очиж тэднийг эрж хайх ажиллагааг эхлүүлсэн. Зөвхөн тэд ч биш ойролцоо аймгийн цагдаагийн хүчийг дайчилж эрэн сурвалжлах ажиллагааг хийсэн юм. Ингэсний хүчинд гэмт этгээдүүд 17-19 насны  Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали Хызербеак Хапаар нар болохыг тогтоож гэртээ нуугдаж байхад нь баривчилсан юм.  Тэдний хоёр нь ах дүүс юм байна. Гэмт этгээдүүдийг баривчлах үеэр хэрэг хийхдээ  өмсч байсан гутал /хэргийн газрын үеэр үлдсэн гутлын мөртэй таарсан/, хэрэг хийсэн буу зэргийг олсон юм.

Буугаа алдсан эсвэл өгсөн аав мөнгөн торгууль төлнө


Хүний аминд хүрч, хулгай хийсэн хүүхдүүдийн хувьд аавынхаа бууг ашиглаж, гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, ах дүү хоёр болох Сапаргали, Хапаар нарын аав болох Хызербеакийнх байжээ. Хэрэг хийх үедээ аавдаа хэлж авсан эсвэл хулгайлж авсан эсэх нь мөрдөн байцаалтын нууц учир мэдэх боломжгүй юм. Гэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  галт зэвсэг ямар нэгэн бүртгэлгүй байсан байна. Галт зэвсгийн тухай хууль 2001 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр батлагдаж байсан бөгөөд 2002, 2010 онд нэмэлт өөрчлөлт орж байсан байна. Хуульд зааснаар 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр галт зэвсэг өмчлөх эрхтэй гэж заасан байдаг байна.

Харин хүнд, онц хүнд гэмт хэрэгт, эсвэл галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, ял шийтгэлгүйд тооцогдоогүй байгаа болон архаг архичин, мансуурах донтой гэж тооцогдсон этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй хэмээн заажээ. Мөн тухайн галт зэвсэг  эзэмшигч хэн нэгэнд шилжүүлж болно, харин дамжуулах эрхгүй юм. Хэрвээ галт зэвсэгээ бусдад дамжуулсан тохиолдолд Галт зэвсгийн тухай хуульд зааснаар мөнгөн торгуулиар торгохоор заасан байдаг байна. Харин буугаа шилжүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд 24 цагийн дотор цагдаагийн газар мэдэгдэх ёстой байдаг аж. Манай улсад  явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар 44700 галт зэвсэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс 41 мянга нь ан агнуурын зориулалтаар эзэмшдэг байна.

Алт авах гэж дэлгүүрт орсон байж магадгүй гэв


Хэрэг болох үед Булган суманд  удаа дараа хулгайн хэрэг гарч байжээ. Гэмт этгээдүүд авто сэлбэгийн  “Бүрэн” дэлгүүрт орохын тулд урьдчилсан төлөв­лөсөн тухай эх сурвалж хэллээ. Түүнчлэн автосэлбэгийн дэлгүү­рийн эзэн н.Тулга  дэлгүүр ажил­луу­лахын зэрэгцээ гар аргаар алт ол­борлогч нинжа нараас алт ав­даг байсан гэв. Тийм ч үүднээс гэмт этгээдүүдийн хараанд “Бү­рэн” дэлгүүр өртсөн байхыг  үгүйс­гэх­гүй. Тэдний өгсөн эхний мэ­дүүл­гээр гэмт этгээдүүд  дэл­гүүрт орсныхоо дараа 16 настай хүүд буугаа бариулж, хоёр том нь хулгайлах эд хайсан бай­на. Энэ үед цагдаагийн алба хааг­чид дэлгүүр рүү орж ирсэн учир сандарч бууны гохоо дар­сан гэж мэдүүлж байгаа аж. Хэр­вээ энэ нь батлагдвал насанд хүрээ­гүй хүүхэд санаандгүй бууд­сан гэж үзэн оногдох ял нь хөн­гө­рөхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ хэрэг хийсэн гэмт этгээ­дүүдийн /хүүхдүүд/ хувьд хү­ний амийг хөнөөхөөс гадна хул­гай, галт зэвсэг ашигласан, хэр­гийн газрыг орхин зугтсан, бүлэг­лэсэн гэх мэт зүйл заалтаар тэдэнд хуулийн хариуцлага хүлээл­гэх юм. Хэрэг гарсны дараа тэднийг Улаанбаатар хот руу шилжүүлэн авчрах үед зарим хүмүүс ямар хэргийг нь орон нутагт нь шийдүүлдэг болох, цагдаагийнхан өөрийн хүнд холбогдох хэргийн ингэж ил­рүүлж шалгадаг юм байна гэх­чи­лэн  асуудал үүсгэж байсан. Энэ тухай албаны эх сурвалжаас тод­руу­­лахад  хэргийг хаана хя­наж шалгах ёстой гэдгийг про­ку­­рорын газар шийддэг. Энэ хэрэг онц ноцтой гэмт хэрэгт тоо­цог­дож байгаа учраас УМБГ-т шилжүүлсэн байх. Ер нь зөв­хөн энэ хэрэг ч биш онц ноцтой гэх бүх хэргүүдийг УМБГ-т шил­жүүлдэг. Энэ хэргийн хохирогч нь цагдаагийн алба хаагч байсандаа биш олны анхаар­лыг татсанд хэрэг учраас  хүмүүсийн дунд ийм яриа гарахад хүргэсэн байх гэх хариултыг өгсөн юм.

Б.Төмөрчөдөр агсан Монголын албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан 59 дэх цагдаа


Монгол Улсын хэмжээнд Цагдаагийн алба хаагчийн биед халдаж байсан 8000 гаруй  тохиолдол байдаг байна. Үүнээс 59 цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдаж байсан аж. Хамгийн анхны тохиолдол 1967 онд бүртгэгдэж байжээ. Амиа алдсан цагдаагийн алба хаагчид өгөх мөнгөн тэтгэмж нь сарын  цалинг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгодог байна. Түүнчлэн тэтгэмжээ алдсан хэмээн тэтгэмжийг бас олгодог аж.

Эх сурвалж: www.mminfo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить методон в Кунгуре ЗакладкР¸ спайс в Борзе Метадон в ЕнисейсРºÐµ ЗакладкР¸ гашиш в ÐÐ¾Ð²Ð¾ÑˆÐ°Ñ…Ñ ‚инске Спайс закладкР¸ саранск Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Нижнем Серге соли в нижнем новгороР´Ðµ закладкР° MDMA в ТихорецРºÐµ Купить бошки в Щелкино Купить lsd в Сергач ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Миньяре Гашиш в ПетропаР²Ð»Ð¾Ð²ÑÐºÐµ-Ð
IP:93.179.90.53  2018-02-14 13:59:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.