Хүмүүс: И.Одончимэг | Намсрай Сувд | Ч Найдандорж | |
Монголын хошин урлагын чадалтай, чансаатай продакшнуудын нэг Х Түц продакшн шинэ драмын жүжиг хийхээр бэлтгэлдээ ороод байгаа гэнэ. Үе үе үзэгчиддээ алдарт драмын жүжигүүдээрээ бэлэг барьдаг тус хамтлагийхан энэ удаа тэсрэлт хийхээр шийджээ.Тэдний тоглосон “Хориотой жүжиг” , “Аянгын бороо” зэрэг драмын жүжгүүд одоо ч үзэгчдийн сэтгэлд тод биз ээ. Тэгвэл тэд энэ удаад ээлжит драмын бүтээлээрээ Тайваны алдарт зохиолч Чюн Яо-н Сэрүүн хасын нууц жүжгээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлдээд байна. Уг жүжиг нь 4 сарын 18-ны өдөр нээлтээ хийх бөгөөд Х Түц продакшныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн МУАЖ Н.Сувд, МУГЖ Ш.Дэлгэржаргал, Жүжигчин Н.Ялалт нар урилгаар оролцож байгаа. Мөн тухайн жүжгийн найруулагчаар энэ жилийн гэгээн муза-н эзэн УГЗ Найдандорж ажиллаж гэнэ.