Баавар яг одоо анхны хагалгаандаа орж байна

2013/04/10
Share |
Хүмүүс:
Баавар яг одоо анхны хагалгаандаа орж байна

Дижитал хамтлагийн гишүүн байсан Ш.Батбаяр буюу Бааварын өмгөөлөгч П.Баттогтох, төрсөн ах Ш.Баярнэмэх, эгч Ш.Уранчимэг нар өнөөдөр сэтгүүлчдэд хандаж хэвлэлэийн хурал зарлалаа.

Тэд хорих ангид гарсан галын дүгнэлт буруу гарсан бөгөөд энэ дүгнэлтийг дахин шалгуулна гэдэгээ мэдэгдсэн юм. Гал гарсан шалтгааныг Бааварын хоригдож байсан өрөөний орны толгой болон хананы хэсгээс гал гарсан гэсэн дүгнэлт гараад байгаа. Үүнийг түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн дахин шинжээчийн дүгнэлтээр батална гэдгээ хэллээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевизээр буруу ташаа мэдээлэл цацаж, энэ хэргийг улс төр, Хууль зүйн сайдтай ямар ч холбоогүй гэдгийг хэлж байлаа.  Монгол хүний эрх ноцтой зөрчигдөсөн энэ хэргийг Хүний эрхийн Үндэсний комисс, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандсан бол хорих 461-р ангийг нотлох баримтыг олон нийтэд дэлгэсэн, бусдыг нэр хүндэд халдаж,  гүтгэн, доромжилсон зэрэг хэргээр Мөрдөн Байцаах газарт шалгуулах аж.

Одоогоор Баавар "Мөнгөн гүүр" эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд түлэгдэлтийн хэмжээ их учир дөрвөөс таван удаа хагалгаанд орох шаардлагатай байгаа гэнэ. Тэрээр өнөөдөр арьс нөхөх анхны хагалгаанд орж байна.  Өнөөдрийн хагалгаа түүний хөлийн эрүүл арьснаас авч, гүн түлэгдсэн хэсэгт нөхөх хагалгаа аж.

Бааварыг хэрхэн дөнгөлснийг үзүүлсэн бөгөөд ийм, гав дөнгөтэй хүн өөрөө гал тавих боломжгүй юм.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.