Хүмүүс: Э.Одгэрэл | |
Монголын хамгийн үнэтэй топ моделиор Э.Одгэрэлийг шалгаруулжээ. Тэрбээр 1986 онд анх загвар өмсөгч болсноосоо хойш “Гоёо” компанийн дизайнер Соёлоогийн дэгжин ноолууран хувцсыг өмсөж ирсэн топ модель билээ. Түүний өмссөн зүүсэн бүгд хамгийн үнэтэй,чамин,тансаг нь байдаг.
Монголын загварын чиг хандлагыг тодорхойлдог топ модель бүсгүйд хөл алддаг гадаадынхан ч цөөнгүй. МҮХАҮТ-ын урилгаар Монголд айлчилж, худалдааны ажлаар буугаад мордсон Японы зочид топ модель бүсгүйтэй оройн зоог барьж сэтгэлийн бэлэг болгож арлын орноос зэхэж ирсэн далайн сувдан зүүлт бэлэглэсэн ч топ модель япон эрхмүүдийн бэлэгнээс татгалзсан гэдэг. Монголын хамгийн сайхан бүсгүйд зэхэж ирсэн бэлэг нь гологдсонд гайхаж хачирхсан япончууд учрыг нь асуухад модель бүсгүй “Би ийм сувд хэрэглэдэггүй. Тийм болохоор таны бэлэгнээс татгалзаж байна” гэсэн хариулт өгчээ. Алхах гишгэх нь хүртэл өндөр ханштай топ модель япончуудын нүдийг орой дээр нь гаргасан ч монгол бүсгүйн шударга зан төрхийг илтгэж гаргасан нь тэр.