Жүжигчин Одончимэг 20 настай бүсгүйн дүрд тоглоно

2013/04/11
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
Жүжигчин Одончимэг 20 настай бүсгүйн дүрд тоглоно

Х ТҮЦ” продакшн Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг энэ сарын 18-нд тайзнаа тавихаар бэлтгэж байгаа ажээ. Уг бүтээл 30 гаруй дүртэй бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Ш.Дэлгэржаргал, СТА Н.Ялалт нар тогложээ.

Х-түц хамтлагийн уран бүтээлчид өмнө нь “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” зэрэг бүтээлийг тайзнаа амилуулж байсан.

Харин энэ удаагийн “Сэрүүн хасын нууц” жүжигт МУГЖ Л.Баттулга хааны удмын ван Хан Чин Ван хэмээх нэгэн аавын дүрийг бүтээж байгаа гэнэ. Харин МУГЖ И.Одончимэг тус жүжгийн гол дүр болох 20 настай охины дүрд тоглох аж. Сонирхуулахад, тэрбээр 35 настайдаа Жульеттад тоглож байжээ. Тэр үед яг л 16 настай харагдаж байсан юм.

Дашрамд дуулгахад, “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзсэн хэн боловч хайр хэчнээн үнэ цэнэтэй болохыг мэдэрч “Би чинь нээрээ эхнэрээ, эсвэл нөхрөө, аав, ээжээ хайрлаж чаддаг бил үү” гэдэг асуултыг өөртөө тавьж, олон зүйлийг ойлгоно гэж уран бүтээлчид өгүүлж байна.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.