Хэлмэгдүүлэлтийн анатоми-2

2013/04/11
Share |
Хүмүүс:
Хэлмэгдүүлэлтийн анатоми-2

4 дүгээр сарын хэрэг явдал

МАХН-ын төлөөх тэмцэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх баригч МАХН-ын дотоод хямралаас хонжоо хайх нь амин чухал зорилт болохыг ойлгож байлаа. Хэрэв сонгуульд нам нь ялагдах юм бол дараагийн сонгуульд илүү хүнд нөхцөлд оролцох байв. Тиймээс Н.Алтанхуяг Х.Баттулга нарын ая эвийг яаж ийгээд олоод байсан юм.

Энэ зуур сөрөг хүчин ч хангалттай хямарч байв. МАХН-ын нэрийг өгсөн нь МАН-ыг хуваахад тун чухал нөлөөтэй. Н.Энхбаяр намынхаа нэрийг авахын тулд задарч салаад байсан Ногоон намын нэрийг “амжилттай авч өгсөн” хуульч О.Баасанхүүгдуудаж уулзжээ. О.Баасанхүү ч “намын нэр авсан нууцаа” ний нуугүй ярьжээ. Ердөө л дээд шүүхээс шаардаад байгаа, нам бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг ёсчлон бүрдүүлж өгөх ёстой. Харин гадуур Н.Энхбаяр шүүхэд нөлөөлж нэрээ авах гэж байна, Ц.Элбэгдорж МАН-ыг хуваахын тулд далдуур туслаж байна, Н.Энхбаярын хүмүүс шүүхээр дүүрэн учир гарцаагүй авах нь гэж шуугина.

О.Баасанхүү МАХН-ын бүх бичиг баримтыг ном ёсоор бүрдүүлж өгчээ. Ногоон намын ч тэр, МАХН-ын ч тэр нэр авахын тулд бүрдүүлэх материалд дутагдал байсан  учраас л хойшилсон болохоос үнэндээ Дээд шүүх номын дагуу л асуудлыг шийджээ. Яахав жаахан хүнд суртал гаргасан л байх. Хаа сайгүй л тийм байгаа. Ерөөсөө ИЗНН аппаратгүй, ажил хийдэггүй нь “Ногоон нам”-ын нэрийг О.Бум-Ялагч нарт алдсанаар ил болсон. Гэтэл МАН-д ч ИЗНН-ыг хэлэлтгүй цалгар назгай байдал гаарсан байв.

У.Хүрэлсүхийн хэдэн залуус хууль ёсны баримт бичигтэй хөөцөлдөхийн оронд хий хоосон улстөржилтийн хөөсөн дунд хөвж явлаа. Түүнийгээ “пиардах” гэж нэрлэнэ. Гэвч бодит ажилд суурилаагүй шуугиан гэдэг удирдаачгүй замбараагүй хөгжим тоглосонтой л адил. Тухайн тохиолдолд МАН ч хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд МАХН-ыг бүртгэж болохгүйг тайлбарласан бол УДШ-ийнхэн сэтгэл зүйн хувьд нэрийг МАН-д өмчлүүлэх талдаа байсан гэдэг. Гэтэл өнөөх залуус нь хий хоосон шуугиан дэгдээгээд түүнийгээ ихэд бодон тэмдэглэсээр байгаад ялагджээ.

Н.Энхбаяр ч тун нямбай загнаж бүхий л зүйлийг ёсчлон бүрдүүлж өгсөн нь зөв гэсэн чиглэл өгчээ. Хүн нь хашир учраас У.Хүрэлсүхийн залуус буруу тийш зүтгээд байгааг харж байсан, дээр нь цаг алдалгүй санаачлагыг гартаа авахад энэ хийрхэл хэрэгтэйг ойлгож байсан хэрэг. УДШ яалт ч үгүй ном ёсоор бүрдүүлсэн материалд тулгуурлан нэрийг өгөв. Энэ зуур МАН-ынхан юу хийж байв гэвэл ерөөсөө л Ц.Нямдоржийг хатгаж, бушуухан цаад Н.Энхбаярыгаа л бариад хийгээдэх гэж байлаа.МАН бүхлээрээ хийрхээд харин ганц Ц.Нямдорж л бодитой алхам хийв.

Энэ зуур Н.Энхбаярын зүгээс түүнд тулгаж буй хэргүүд утга учиргүй болох талаар хэвлэлийн сөрөг довтолгоо эхлүүлжээ. “Таймс, таймс” нэртэй урт нийтлэл, түүгээр ТВ-9 телевизийн хийсэн нэвтрүүлэг нь хэрэв Н.Энхбаярыг тулгасан хэргээр нь барьж хийхдээ тулбал МАН-ынхан тэр дундаа хотын бүлэг тэр чигээрээ хамагдаж дээлээ нөмрөхийг шууд илчилжээ. Цагдаагийнхан сандарч, нэвтрүүлгийг зогсоохын тулд телевизийн бүтэн студийг шүүхэд өгөв. Өгүүлэлд байгаагүй, нэвтрүүлэгт орсон хоёрхон өгүүлбэрт 7 сарын 1-ны хэрэг явдлын үеэр иргэдийг бөөнөөр хомроголоход идэвхийлэн оролцсон хошууч н.Отгонжаргалын тухай хэлжээ. Хошууч н.Отгонжаргал гомдол гаргаж өөрийгөө гүтгүүлсэн дүрдтоглов. Нэвтрүүлэгт авагдсан баримт үнэн байсан учраас ийм байдлаар л зогсоохоос өөр аргагүй байсан юм. Харин Ц.Нямдорж алгаа үрчин баярлаж байв, нэг сумаар хоёр туулай, давхар хотынхныг дарж авбал өөрт нь бүр ч сайн.

Үнэндээ Н.Энхбаярын хэрэгт баримт цуглуулах нь хууль ёсоор яллахад яагаад ч хангалтгүй байв. Ц.Нямдорж бачимдан мөрдөн байцаагч нараа шахах авч Н.Энхбаярын хэргийг шалгах ажил удааширснаар барахгүй цагдаагийнхан ядаж “нэрээ авч үлдэхийн тулд” АТГ руу шидэхээр шийджээ. АТГ хүлээн авснаар хэргийг хянах шахах боломж Ц.Нямдоржийн гараас алдуурч орхив.

Ц.Нямдорж Ц.Элбэгдоржийг шахаж байгаа царай нь Х.Баттулгатай баахан “тагнуулын хэрүүл” өдсөнөөр л хязгаарлагдав. Энэ зуур МАХН нэрээ авчихлаа. МАН-ынхан эцсийн аргаа хэрэглэж Ерөнхийлөгчийг олоннийтийн шахаанд оруулахаар шийджээ. Хэрэв АТГ Н.Энхбаярын хэргийг шийдэж чадахгүй бол “Ерөнхийлөгч авилгатай тэмцэх хүсэл эрмэлзэлгүй хий хоосон ярихаас цаашгүй амьтан” юм хэмээн тайлбарлажээ. АТГ хэргийг цагдаад буцааж болохгүй байлаа. Яагаад гэвэл нийгэмд Н.Энхбаярын хэргийг авилгатай тэмцэх хамгийн том алхам гэсэн ойлголтыг суулгаад байв. Ядаж байхад Х.Тэмүжин “АТГ акулыг нь бус жараахай бариад байна” гэж баалж, Ц.Элбэгдорж түүнд нь дөрөөлж МАН-ыг дарамтлах гэж зүтгэж байсан тул ямар нэг юм хийх хэрэгтэй байлаа. Хэрэв “МАН-ынхныг хомроголоё гэвэл эхлээд наана нь Н.Энхбаярыг барих нь зөв” гэж тооцжээ.Тэгэхгүй бол Засгийн газарт хамтарсан МАНАН улстөржихдөө нэгнээ муулавч цаагуураа бол ханцуй дотроо гар гараа бат атгалцаад байсан юм. Ядаж байхад Оюу толгойн гэрээг хамтарч хийсэн учраас АН ил сөргөлдөж зүрхлэхгүй байлаа.

Сү.Батболд тэр үед АН-ынхнаас айлтгүй, бид бүгдийг нь базчихсан гэж намаа тайвшруулахын зэрэгцээ эхлээд Н.ЭНхбаярын асуудлыг шийдье, хэрэв Н.Энхбаярыг л далд хийчихвэл АН-тай бол ядах юмгүй гэж байжээ. Ийнхүү Н.Энхбаяр МАНАН-гийн золио болох нь тодорхой болов.

Гуравны нэг

Будилсаар байтал цаг алдаж, МАН дотор эрх баригчдаа хүчтэй шүүмжилдэг бүлэг үүсчээ. Түүнд нь элснийхэнэнэ тэр гэсэн нэр хоч өгсөн ч өнөөдүүл нь хэргийн гол зангилаа болсон “Оюу толгойн гэрээ”-ний булхайг илчилж, гэрээг засахаар зүтгэлж эхэлжээ. Хамаг юм балрахдаа тулав. АН-ынхны хувьд энэ бол нэр дэвших шантааж байсан бол МАН-ын хувьд гадуурхагдах шалтаг байжээ. Аль аль тал нь дахин дэвшихийн тулд л ажиллаж, 20 гаруй хүн нийлж чаджээ. Тэд амжилт олоогүйдээ шаралхахдаа нийлж байгаад “Стратегийн ордуудад хөрөнгө оруулсан этгээдүүд Монгол Улсын зөвшөөрөлгүй хувьцаагаа зарж болохгүй” тухай хууль батлуулж орхив.

Ингэснээр Оюутолгойн ажил гацахдаа тулжээ. Үнэндээ энэ хуулиар “Рио Тинто”-г гинжлээд тавьчихжээ. Хэрэв ийм энэ хуулийг батлаагүй бол “РиоТинто” Монголчуудын Хятадаас болгоомжилдог сэтгэхүйгээр тоглож “Хэрэв биднийг хавчаад байвал хувьцаагаа “Чайналко”-д зарчихъя л даа” гэсэн шантаажид мөнхөд баригдах байсан юм. Нөгөө талаас Р.Фрийдланд “Овоот толгойн”уурхайг эзэмшигч “Өмнийн говийн элс” охин компанийхаа хувьцааг“Чайналко”-гийн охин компани “Чалко”-д 560 саяар зарах зарах хэлэлцээрийг хийгээд байв. Ингэснээр Хятадууд Монголын нүүрсний экспортод бүрэн хяналт тогтоох ба улмаар Фрийдландын компанийн хувьцааг эзэмшсэнээрээ дамжуулан “Оюу толгой”-н хувьцаанаас ч эзэмших эрхтэй болох байв. Зарим эх сурвалжийн бичсэнээрР.Фрийдланд “Оюу толгой”-н өөрт ноогдох хувийг энэ ордоос экспортлосон нүүрсээр санхүүжүүлж байсан ба “Чалко” нүүрсийг нь худалдан авагч гол клмпани байжээ. Тиймээс энэ наймааны үр дүнд “Оюу толгой”-н санхүүжилтийг “Чалко” хийснээрээ хувьцаанаас нь эзэмших эрхээ нээж, алсдаа ийм гэрээнүүд нь “Оюу толгой”-г “Чайналко”-гийн эзэмшилд шилжүүлэх учиртай байв.

Үүний зэрэгцээ Канад, Австралийн үй олон компани Монголын өмнөд хязгаарт лицензээр авсан нүүрсний ордууддаа багахан хөрөнгө оруулж додомдоод Хятадуудад үнэ хүргэн зардагхамгийн гол бизнес нь нурж унажээ. Гэхдээ зарим нь стратегийн бус ордуудад ийм хулхи ажиллагаа явуулсаар байна.

Нэгэн сэтгүүлд мөнгө өгөөд л3Монголын оны шилдэг хөрөнгө оруулагч”-аар шалгарч мандаж байсан Австралийн “Хүннү коал” IPO хийж олсон мөнгөнөөсөө ердөө 20 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн болоод ордоо Тайландуудад 580 сая ам.доллараар зараад бултчихжээ. Тайландууд ордыг аваад ашиглаж эхэлтэл ордын нөөц нь авсан үнээ яагаад ч нөхөхөөргүй болох нь илэрч одоо баларч байна. IPO хийхдээ нөөцийг худал зарлаж үнээ өсгөсөн байжээ. Иймэрхүү луйварт Монголын нэр хүнд унахаас бус “Эрхэм хөрөнгө оруулагчдын нэр хүнд огт унахгүй” харин ч тэд Монголчууд үндсэрхэж биднийг боож хааж байна гэж дэвэн дэлхийгээр хашгичин зарлах бөлгөө. Одоо тэд шахсаар энэ хуулийг буцаагаад өөрт ашигтай байдлаар өөрчлөх саналыг оруулахад бэлэн болсон байна. Тэд худалдагдсан хэвлэлүүд барууны лоббиг хэрэгжүүлэгч “Блүмбэрг” телевиз зэргээр байнга Монголд хөрөнгө оруулалт буурч байгаа тухай, үүний улмаас эдийн засгийн өсөлт саарч байгаа тухай сэхээ самбаагүй яриулсаар л байна.

Энэ хууль батлагдмагц Канадаас гурван этгээд ирж УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баярын бүрэн эрхэнд халдсан ч С.Баяр өөрөө хөөцөлдөж тэднийг суллуулсан тухай мэдээлэл цөөн хэдэн хэвлэлд гарсан боловч тагнуулын оролцоотой тэгсгээд нам даржээ.

Яг энэ хууль батлагдмагц МАН-д маш хүчтэй доргилт үүсэв. Хуулийг санаачилсан, батлуулахын төлөө зүтгэсэн гишүүдийг МАН нэр дэвшүүлэхгүй хэмээн гадуурхаж эхэлжээ. Харин тэр гадуурхагдагсад нь уулзаж ярилцаад хэрэв МАН дэвшүүлэхгүй гэж байгаа бол МАХН-аас дэвшчихье гэж ярилцжээ. Тэдний дотроос уламжлал ёсоор мэдээлэгчид ч бий болов. Тэр мэдээлэгчид нь өөрсдийн алхам бүрийг МАН-даа уламжилж байсан ба ингэснээрээ МАН-аас дахин нэр дэвших нэр нүүр олно гэжбодож байв. Тэд хоёр талд тоглосоор байв. Хэрэв боломж олдвол МАН-аас дэвшинэ, болохгүй бол МАХН-аас дэвшинэ. Хэдийгээр МАХН-ын нэр хүнд өсөж байгаа боловч МАН-ыг яаж гүйцэх вэ? Тиймээс МАХН-аар барьцаалж, МАН-аас дэвших нь зөв гэж тооцжээ. Харин тэдэнтэй хамтарч байсан АН-ынхан бүгд намаасаа дэвших болжээ.

Н.Энхбаярыг хүчээр баривчлахаас хоёр долоо хоногийн өмнө МАН-ын 14 УИХ-ын гишүүн түүнтэй уулзаж, МАХН-аас нэр дэвших асуудлыг ярьжээ. Энэ бол МАН-д маш том аюул байв. Ингэснээр МАН тэг дундуураа хуваагдана гэсэн үг. УИХ дахь 45-аас 15 нь сална гэдэг шуудхан гуравны нэг. Урд нь “Н.Энхбаяр, МАХН” гэсэн нэр л байхад яаж хуваагдлаа? Н.Энхбаяр ч энэ зуур бэлтгэл болгож “Шударга ёс” эвслийн намуудтай ярилцаж, эвслээс нэр дэвших квотыг МАХН-д илүү оноох талаар саналаа хэлжээ. Шууд 14 хүн ирнэ гэж ил тод хэлж болохгүй байв, цаадуул нь ч гуйсан, бүх нууц задарна гэж болгоомжилжээ. Чухам яг үүнээс нь болж Б.Жаргалсайхан “аллергитаж” эвслээс гарах болсон байх. Гэхдээ БНН эвслээс гарсан ч МАН-ыг Ц.Шинэбаяраар дамжуулан хувааж байсан Хамаг Монголын Хөдөлмөрийн Намтай эвссэн нь бас нэг тохироо байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Н.Энхбаяр “Та нар юундаа айгаад байгаа юм бэ? Шууд ороод ир” гэж шуудхан хэлж байв, гэхдээ асуудлыг гол нь айдаст биш МАХН-аар дөрөөлж МАН-аас дэвших нь чухал байсан учраас уулзалт болгоныхоо дараа олонх нь шууд намын даргадаа очиж хэлэлцээрээ эрээ цээргүй ярьж байв. Сү.Батболд улстөрийн туршлагагүй тул айдаст автжээ. Н.Энхбаяртай ярилцаж үзсэн авч ямар ч тохироо байсангүй, мэдээж Н.Энхбаяр юунд “14 нэр дэвшигчээ танайх ав аа” гэж найр тавих билээ? Зарим нь сонгуульд МАХН дангаараа орсон нь дээр гэж байв. Ингэсэн тохиолдолд жишээ нь Завханы Балдан-Очир гурваар бичигдэнэ гэх мэт тохироо явж байв.

Асуудал яаравчлахгүй бол болохоо байсныг сануулжээ. МАН яаралтай хуралдаж яаж ийгээд Н.Энхбаярыг баривчлан хорих нь зүйтэй гэж шийджээ. Ингэсэн цагт сүйрлийн ангалаас амь дүйж гарна. Мэдээж энэ шийдлийг Н.Энхбаяртнөгөөдүүл нь дор нь мэдээлжээ.

 Н.Энхбаяр өрсөхийн тулд 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын талаарх намуудын дарга нарын уулзалтын протоколыг ил болгожээ. Түүнд чухам хэн буруутайг олон нийт мэдэг, чухамдаа 7 сарын 1-ны харгислал бол “Оюу толгойн гэрээ”-ний угтал болохыг хараг гэжээ.

Удалгүй АТГ-аас баривчлах тогтоол гаргаж, баривчилгаанд нь цагдаа хүч нэмэв. Гэхдээ АТГ баривчлах тогтоолоо урьдчилж олон нийтэд танилцуулаагүй ба баривчилгааны будлиан эхлээд гацаанд орсон хойно нөгөө алдар цуут Ч.Амарбат шөнөөр танилцуулж байв. Хоёрт АТГ-ын баривчилгаанд хот, Хан-Уул дүүргийн цагдаа, тусгай хэлтсийн олон зуун цагдаа оролцов. 400 бол олон зуу биш үү?

Хүн амины хэрэг гарсан бол?

Энд асуудлын гол байдаг бөгөөд ХЗДХ-ын сайдын мэдэлд байдаг цагдаа өөрт хамаагүй АТГ-ын баривчилгаанд идэвхийлэн оролцсон юм. Сайд тушаал өгөөгүй  бол цагдаа хөдлөх ёсгүй. Яг энэ үеэр 7 сарын 1-ны хэргээр Ч.Амарболд генерал тэргүүтэй хурандаа нарыг барьж хориод байв. 4 дүгээр сарын 12-ны баривчилгааны үеэр мөн л цагдааг оролцуулсан эрх бүхий этгээд Ц.Нямдорж яг энэ жишгээр мултарсан юм.

Маргааш нь болсон хуралдаанд “Би унтаж байсан” гэж Ц.Нямдорж тайлбарласан авч үнэндээ Сү.Батболдтой хамт баривчилгааг харж байжээ. Шөнөжин нэг хүн баривчлах гэж 400 цагдаа нь ноцолдож байхад хууль зүйн сайд нь унтаад л байдаг, унтаад л байдаг ийм улс гэж байх уу? Яг үнэндээ Ерөнхий сайд ба Ерөнхийлөгчийн хоорондын координацийг хоёр Засгийг холбож, хоёр намыг дамнасан зөвлөхүүд нь хийсэн юм.

Баривчилгааг АТГ маш бохир хийсэн бөгөөд гэртээ орохоор буусан Н.Энхбаярын төрийн хамгаалалтыг үл тоомсорлон төрийн машины цонхыг хагалж, хамгаалалтад байгаа обьектыг газарт унагаж, чирч гулдарчээ. Тэгэхдээ буутай явжээ.

“Муу эрд халдага дараа” гэгчээр буу гарган сүржигнэсэн ч үнэндээ бол тэр үйлдэл нь өөртөө аянга дуудсан үйлдэл байсан юм. Н.Энхбаярын хамгаалагч “Буудлаа” гэж анхааруулаад бууны түгжээ мулталсан ба хүхээнд сум оржээ. Буудахад тэр ямар ч ялгүй. Төрийн хамгаалалтын обьектэд халдсан баримт хангалттай. Аз болоход Н.Энхбаяр өөрөө самбаачилж хамгаалагчаа тэврээд буудуулаагүй байна. АТГ-ын мөрдөгчид зугтааж, нэг нь автобусанд ороод суучихжээ. Тэр үхлийн ирмэг дээрээс мултарсан, баривчлах гэж дайрсан хүн нь өөрийг нь аварсан. Н.Энхбаярыг гэрт нь оруулж амжжээ.

АТГ-ын ажилтан төрийн хамгаалалтын албаны ажилтанг бууддаг юм гэхэд түрүүлж буудах эрх байхгүй, харинхамгаалагч тийм зайнаас алдана гэж байхгүй. Хэрэв түрүүлж буудсан бол баривчлах ёстой этгээдийг бус төрийн хамгаалагч буудсан хэргээр ялд унана. Ялангуяа байдал хурцадсан үед шийдвэр секундыг хэд хуваасны нэгээр шийдэгдэх ба эргэлзэх төдийд л амиа алдах аюултай. Ийм л аюултай нөхцөл байдал үүсгэчихээд түүндээ жирийн албан хаагчдаа галт зэвсэг атгуулаад түлхэн оролцуулж байгаа нь манай өнөөгийн төрийнхний ёс суртахууны уналтыг илчилдэг.

Хожим ТЕГ, төрийн тусгай хамгаалалтын албанаас Н.Энхбаярын хамгаалагчийг сайшаасан ба дээд тушаалын нэгэн дарга нь “Муу новшийг буудчихгүй яасан юм бэ?” гэжээ. Хэрэв буудсан бол асуудал огт өөрөөр эргэх байсныг Н.Энхбаяр мэдэж байв. Н.Энхбаяр л баривчилгаанаас зугтсан, байцаалтаас зугтсан, хүчлэн баривчлах гэтэл хүний амь  эрсэдлээ. Энэ хариуцлагыг Н.Энхбаяр хүлээнэ гэж дайрах байв. Энэ бол 7 сарын 1-ний яг иймэрхүү бөайдлаар найруулсан хэргийнх нь талаар дэлгэснийх нь хариу болох байв. Азаар хүний амь эрсдээгүй юм. Гэхдээ буу аваад баривчилгаагаа тийм айхтар зоригтой хийж байсан АТГ-ын ажилтнууд бууны өөдөөс гүйж явснаа эцсийн мөчид л мэдсэн байх.

Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа нийгэмд тийм айхтар шуугиан дэгдээнэ гэж баривчилгааг зохион байгуулагч улстөрийнхөн бодоогүй юм. Асуудал бишдээд эхэлмэгц Ерөнхийлөгч гарцаагүй байр сууриа илэрхийлэх болов. Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзахдаа “Энэ бол авилгатай хийсэн тэмцэл” гэж тайлбарласнаар энэ бүх үйл явцын буруутнаар өөрийгөө нэрлэчихсэн юм. Магадгүй ингэснээрээ улстөрийн болон нийгмийн хүрээнд түүнээс эмээх, хүндлэх уур амьсгал үүснэ гэж тооцсон байх. Гэвч сонгууль дөхөж байв. МАН-ынхан АН-ын араар олон нийтэд Ц.Элбэгдорж өрсөлдөгчдөө зайлуулж байгаа нь энэ гэсэн ойлголт суулгаад орхижээ. Хэрэв сайн хөгжүүлсэн бол энэ мессеж МАН, МАХН-ыг нэгтгэх боломж ч болж магадгүй байлаа. Гэвч амжаагүй юм.

Н.Энхбаярыг баривчлахаар оролдох үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар л ирж хамгаалав. Бусад нь бутран зугтжээ, Сү.Батболдыг шантаажлахын тулд Н.Энхбаяртай уулзсанаа дөвийлгөн ярьдаг байсан тэд намынхаа бага хурал дээр толгой дараалан хяхуулж, дэвших эрхээ хасуулж шийтгүүлжээ. Энэ урвагч нарын оронд нохой ч дэвшүүлсэн яадаг юм. Зарим нь бие даагаад гарч, олонх нь улстөрөөс шахагджээ.

Хожим яг сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг суллаж, сонгуулийн штабаа удирдах боломж олгосон юм. Ингэснээр МАН-ын хуваагдлыг илүү гүнзгийрүүлсэн бөгөөд Н.Энхбаяртай тооцоо хийхээр тохирчихоод хулхидсаны нь хариуд ийм алхам хийсэн нь МАН-д сүйрлийн цохилт болсон билээ. Засгийн эрх авмагцаа АН хуучин даргадаа увайгүй загнах гээд холбоотноо гомдоосон МАН-ыг МАХН-аар солих нь зөв гэж шийдсэн бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jktoio ðîññûïü çàêëàäêè ÷åëÿáèíñê бошки в Бежецке ЗакладкР¸ шишки ак47 в Острове Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в БутурлиР½Ð¾Ð²ÐºÐµ фенибут вреден как есть Ð¼ÑƒÑ…Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ ‹ правильР½Ð¾ купить лсд ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ что Ð²Ñ‹ÑÐ²Ð»ÑÐµÑ ‚ тест на наркотиРºÐ¸ наркомаР½Ñ‹ употребР»ÑÑŽÑ‰Ð¸Ðµ коаксил ýêñòàçè â êàëèíèíãðàäå êóïèòü купить Мет Киренск БесплатР½Ñ‹Ð¹ анонимаР¹Ð·ÐµÑ€ ВК ÐžÐ´Ð½Ð¾ÐºÐ»Ð°Ñ ÑÐ½Ð¸ÐºÐ¸ ХамелеоР½ купить Гашиш ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº mefedron Ð¿Ñ€Ð¾Ð¸ÑÑˆÐµÑ Ñ‚вия закладкР° соли в ростове на дону снем 24 biz купить Ганджа Богучар êàê âçÿòü çàêëàäêó ñïàéñà Ð²Ð¾Ð·Ð´ÐµÐ¹ÑÑ ‚вие лсд Купить закладкР¸ лирика в ЗаводоуРºÐ¾Ð²ÑÐºÐµ купить Снег Ð‘ÐµÐ»Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ Ðº купить Гари Гарисон Оса купить Шишки НерюнгрР¸ трамадоР» с димедроР»Ð¾Ð¼ доступ к ресурсу запрещеР½ соли курск закладкР¸ çàêëàäêè ïåðìü ôåí купить Греча ОсинникР¸ Купить закладкР¸ стаф в Южно-сах
IP:95.181.218.196  2017-12-25 21:51:38
aderosrtin Алания купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:185.14.194.70  2018-10-08 15:09:15
Rrxnceqx gorgeous sporty fucking skittle, http://archive.is/vMNQ7 Pokemon_brutal_version_rom_dow nload, http://www.goldenclick.org/red irect.php?url=https%3a%2f%2fru tube.ru%2fvideo%2f713d51c1a042 b038637e9cca7642ee53%2f otvety_na_bilety_kategorii_sd, http://mobil.bold.dk/redirect. php?url=https%3a%2f%2frutube.r u%2fvideo%2f70f4fd70ac647fbeac 83b1f902f98396%2f skachat_makrosy_na_kh7_crossfi re, http://archive.is/Wd0av Nds_pokemon_bloody_platinum_do wnload, https://rutube.ru/video/904674 031f3f5da446d67ab79442be4d/ uchebnik_po_angliiskomu_iazyku _8_klass_afanaseva_mikheeva_sk achat, http://www.footwearashandbag.c om/__media__/js/netsoltrademar k.php?d=rutube.ru%2fvideo%2f1b 89562350cd00bd23f50743d64da2f3 %2f Hackersoft_skachat_besplatno_p rogrammu_dlia_vzloma_mail_ru, https://rutube.ru/video/b2d2bb 40f81f30e06135daf5196311a9/ Pokemon_breeding_calculator_or as, https://rutube.ru/video/9a13ee 71039ad4ee1574bfd99ba09faf/ ustav_restorana_obrazets, http://alsorensonart.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= rutube.ru%2fvideo%2f67fb21c479 8510035d5927d17fc2f750%2f shantaram_skachat_besplatno_do c, http://vtu.aawholesaletire.com /__media__/js/netsoltrademark. php?d=rutube.ru%2fvideo%2fda34 aa4153cc7d32e1705cf25615307b%2 f referat_na_temu_manas_eposu_na _kyrgyzskom_iazyke, http://123internet.gr/redirect .php?url=https%3a%2f%2frutube. ru%2fvideo%2ff01643ddc09af358a 9799aa5cec20c20%2f svidetelstvo_ob_okonchanii_nac halnoi_shkoly_skachat_besplatn o, http://www.thanglonglive.com/r edirect.php?url=https%3a%2f%2f rutube.ru%2fvideo%2fc8c190e629 1d43f447b86ddf4bbb04e6%2f oskolki_nebesnoi_sinevy_ekater ina_vasina_chitat_onlain_polno stiu_besplatno, http://archive.is/azlmw skachat_vzlomannuiu_igru_tuner _life_na_android, http://archive.is/m7Pg7 skachat_igru_metal_gear_solid_ 4_cherez_torrent_na_pc, http://kristerry.com/__media__ /js/netsoltrademark.php?d=rutu be.ru%2fvideo%2fe632d01cbef592 06b544f1f1aaeb8f62%2f rukovodstvo_po_khimioterapii_o pukholevykh_zabolevanii_perevo dchikova_2015, http://archive.is/0LWRo russkaia_slovesnost_6_klass_al betkova_reshebnik_69, http://archive.is/d0Miu Gasia_usb_kb_pro_driver_downlo ad, http://yourowncorner.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= rutube.ru%2fvideo%2fa936d2819b 8316704309326dade47dea%2f forma_1_opp_blank_2015_zrazok_ zapovnennia, http://testforsites.ru/redirec t.php?url=https%3a%2f%2frutube .ru%2fvideo%2f7930fd0141f78494 598440c6f6d7fc38%2f puzakov_popkov_posobie_po_khim ii_otvety, http://www.loja4x4.com.br/site /redirect.php?url=https%3a%2f% 2frutube.ru%2fvideo%2f3f2994ea 3669139292877d5a20f91b77%2f chtoby_poluchit_sleduiushchii_ stiker, http://www.webstars.hu/redirec t.php?url=https%3a%2f%2frutube .ru%2fvideo%2f34bcab66ba9d2265 ff5d7872c9a4150a%2f Pokemon_victory_fire_gba_zip_d ownload,chuzhaia_zona_2016_skachat_tor rentom, http://archive.is/2xUcm iudzhin_povelitel_vremeni_knig a_10, http://archive.is/3QILj erochiteskii_filmy_18, http://archive.is/pG8xk 1m63df101_pasport_skachat_besp latno, http://archive.is/Trgfe oformlenie_gruppy_tsypliata_v_ detskom_sadu_skachat_besplatno , http://archive.is/I9rJX skachat_igru_littlest_pet_shop _na_kompiuter_cherez_torrent, https://seocodereview.com/redi rect.php?url=https%3a%2f%2frut ube.ru%2fvideo%2ff632e7580eecc 5b23cf9c87340c1f32f%2f rendi_di_khafen, http://omegletalktostrangers.c om/__media__/js/netsoltrademar k.php?d=rutube.ru%2fvideo%2ff4 9c82a71ff5f4e1df16677411d99bba %2f suiuu_degen_emne_dilbaian, http://www.forum.duplex-info.r u/redirect.php?url=https%3a%2f %2frutube.ru%2fvideo%2f87e5c7d 1ded47349d6b69f1579262df6%2f ottepel_meladze_noty, http://dubaitopmodels.com/__me dia__/js/netsoltrademark.php?d =rutube.ru%2fvideo%2f8c62945e8 e19148619d91ff39641702c%2f skachat_besplatno_knigu_v_skhv atke_so_lvom, http://zjf.geohaz.net/__media_ _/js/netsoltrademark.php?d=rut ube.ru%2fvideo%2f52ab5dd992ab8 9c3e0eef3eca7da07e0%2f Pokemon_resolute_version_walkt hrough_walls_cheat_code, http://dorkomteh.ru/redirect.p hp?url=https%3a%2f%2frutube.ru %2fvideo%2feb0040451aa11819dcf 0c115f93a977a%2f khachaturian_vals_maskarad_not y_dlia_fortepiano_v_4_ruki, http://www.pmh.health.wa.gov.a u/redirect.php?url=https%3a%2f %2frutube.ru%2fvideo%2f89aa506 9c1e4582630cf9bdce045f775%2f uchebnik_po_tekhnologii_5_klas s_kozhina_skachat_besplatno, https://www.myexpert.ro/redire ct.php?url=https%3a%2f%2frutub e.ru%2fvideo%2fc60581e436758a0 238f0fd8a96a8a1f2%2f skachat_igru_littlest_pet_shop _na_kompiuter_cherez_torrent, http://archive.is/jC7Jl poiushchaia_dlia_drakona_2_ska chat, http://lowrystate.org/__media_ _/js/netsoltrademark.php?d=rut ube.ru%2fvideo%2f95910f4c5f60f cad06a390e511657f9c%2f khimiia_10_klass_grigorovich_o tvety, http://archive.is/AX6QV reshebnik_didakticheskie_mater ialy_po_geometrii_8_klass_vala khanovich_shlykov, https://rutube.ru/video/2b6112 93d6c932e49e7af63c58e0bffd/ skachat_igru_generaly_2_2013_c herez_torrent_na_russkom_bespl atno, http://eternalvideos.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= rutube.ru%2fvideo%2ff9ff22be68 1d2103455e147a2859cd42%2f ukranska_mova_pogliblene_vivch ennia_8_klas_gdz_tikhosha, http://archive.is/RTqE2 uchebnik_po_geografii_7_klass_ dushina_smoktunovich_chitat_on lain, http://webstars.hu/redirect.ph p?url=https%3a%2f%2frutube.ru% 2fvideo%2f2d66f478785eb4aa0ba3 faf16af81e45%2f Cara_crack_program_toko_ipos_3 3, http://www.cotmedia.cz/resourc e/redirect.php?url=https%3a%2f %2frutube.ru%2fvideo%2f44062ee 333e5c282783508f718da509f%2f skachat_igru_ufc_2_2016_na_pk_ cherez_torrent,
IP:185.13.33.82  2018-10-30 11:16:45
Rickyroots My pagehttps://www.myonlinebuy.us/gen eric-viagra-from-mumbai-india
IP:178.159.37.28  2019-12-03 02:24:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.