Хүмүүс: Нямтайшир Номтойбаяр | |
Эрхэм гишүүнийг тойрсон элдвийн хэл ам ерөөсөө тасардаггүй. 2 дахь эхнэртэйгээ энэ зун хуримласан, 16 настай хүүгээ нуудаг гэгчлэн мэдээлэлүүд намжаагүй байхад тэрээр улаан номонд орсон амьтанг агнасан зураг нь уахим ертөнцөөр аялаж байна. Тэрээр Улаан номд орсон хүрэн баавгайг дурантай буугаар хөнөөсөн зургаа фэйсбүүк хуудастаа тавьсан нь олон хүний дургүйцлийг хүргэжээ. Хэдийгээр Н.Номтойбаяр зургаа даруй устгасан ч ан хийсэн зураг нь нийтийн сайтуудаар хурдацтай тархжээ.