Хүмүүс: |
Сэтгэл сэртийлгэм аймшигт мэдээлэлүүд сүүлийн үед нэлээдгүй бэлтгэсэндээ уншигчидаасаа хүлцэл өчье. Энд ийм хүүхэд алга болжээ, тийм хүүхэд өөд болжээ, тэгж машинд дайруулжээ гээд л энэ нийгэм үнэхээр аймшигтай байна. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээлэлээр Дархан-уул аймагт уржигдар гал гарч, гурван хуухэд амиа аолдсан маш харамсалтай хэрэг гарчээ. Тус сумын зургадугаар баг Тээвэрчдийн гудамжинд орших суух иргэн Б-гийн байшинд гал гарч 3-5 настай хоёр хүүхэд амиа алдсан байна. Мөн тэдгээр хүүхдүүдтэй хамт Б-гийн төрсөн дүү болох 18 настай эрэгтэй А галд шатаж амиа алдсан нь тогтоогдсон байна. Учир нь гал үүрээр гарчээ. Энэ үед гэрт тэднээс өөр хүн байгаагүй аж.Дарханы галынхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд цахилгаанаас үүдэж гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг гараад байгаа гэнэ.