Яамны газрын дарга мөрийтэй тоглож байгаад баригджээ

2013/04/12
Share |
Хүмүүс:
Яамны газрын дарга мөрийтэй тоглож байгаад баригджээ

Энэ сарын  6-ны орой Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Пийс бридж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан нэр бүхий 10 хүнийг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилжээ. Тэдний дотор Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Б.Баттүвшин /УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины хүү/, “Скай Тембэр” компанийн Б.Баясгалан /Улсын филармонийн удирдаач Н.Бүтэнбаяр гуайн хүү, АЖ хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуайн ач/ зэрэг олны танил эрхмүүдийг  барисан гэнэ. Тэд зочид буудлын подвалд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом буюу покер тоглож байгаад газар үйлдэл дээрээ баригдсан гэнэ.. Эх сурвалжийн хэлснээр УМБГ-аас тэднийг “Мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглосон” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

“Пийс бридж” зочид буудлаас баригдсан дээрх эрхмүүдийн хувьд мөрийтэй тоглоомын нэг төрөл болох покер тоглож байгаад баригдсан байна. Тэд зочид буудлын арын подвалыг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан нь тогтоогджээ.

 

Сануулахад 2003 онд УИХ-аар баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай” хуулийн нэгдүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах, ажиллуулахыг хориглоно” хэмээн заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.