Д.Арвин гишүүн СХД-ийн иргэдэд мөнгө тараасан гэв

2013/04/13
Share |
Хүмүүс: Дашжамц Арвин | 
Д.Арвин гишүүн СХД-ийн иргэдэд мөнгө тараасан гэв

Маргааш УИХ-ын 26-р тойргийн дахин сонгууль Сонгинохайрхан дүүрэгт явагдахаар болсон билээ. Сонгуулийн хууль зөрчин мөнгө тарааж байна гэсэн мэдээллийн дагуу бид очсон юм. 2012 оны УИХ-ын сонгуулиар гурван мандат бүхий СХД-т МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нар ялалт байгуулан аль хэдийнэ УИХ-ын гишүүн болсон. Харин гурав дахь мандатын асуудал жил орчим хугацаанд хойшлогдож байгаад маргааш буюу 2013 оны 4 сарын 14-ны Ням гарагт Монгол Ардын Намаас Д.Сумъяабазар, Ардчилсан намаас Л.Эрхэмбаяр нар УИХ-ын гишүүний суудлын төлөө дахин өрсөлдөхөөр болсон билээ. Энэхүү сонгуульд хоёр нам өндөр ач холбогдол өгч оролцож байгаа бөгөөд сонгуулийн хууль зөрчсөн гэх гурил будаа тараасан, тойргийн хорооны байран дээрээ намын хурлаа хийсэн, хүмүүс рүү өөрийн талын хүнд саналаа өгөхийг гуйж утас цохисон зэрэг маш олон зөрчлүүд гарч байгаа. Үүний нэг жишээ өнөөдөр буюу 2013 оны 4 дүгээр сар 13-ны өдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Арвин СБД-т байрлах өөрийн мэдлийн “Од плаза” төвийн караокены хоёр VIP өрөөнд 4 ажилтан суулган иргэд сонгогчдод 20 мянган төгрөг тарааж байна гэсэн мэдээллийн дагуу биднийг очиход Д.Арвин гишүүн өөрийн биеэр байж байсан юм. Харин Д.Арвин гишүүн өөрийнхөө энэхүү хууль бус үйл ажиллагааг СӨХ-ийн хуралд бэлдэж байна гэж тайлбарласан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчдын овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаарын бүртгэлтэй бичиг баримтууд байлаа. Сонгуулийн хууль зөрчсөн энэхүү хууль бус үйл ажиллагаагаа Сонгинохайрхан дүүргээс зайлуулж, Сүхбаатар дүүрэгт явуулж байгаа нь түүний яриад байгаа шиг СӨХ-ийн хурал биш болох нь баримтаар нотлогдож байна. СХД АН-ын хороо МУ-ын их хурлын сонгуулийн тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явуулсаар байна. Үүний нэг нь 81-р сургууль дээр байрлах санал авах 39-р хэсгийн хороонд АН-ын дүүргийн намын хорооны 25-р хуралд төрийн албан хаагчид болон, засаг дарга н.Чинболд, засаг даргын орлогч н.Батдорж, ИТХ-ын ажлын албаны дарга н.Зундуйдаваа, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга н.Нямбаяр тэргүүтэй хүмүүс цуглуулан хуралдаж, СХД-ийн дахин санал хураалтад оролцож байгаа нэр дэвшигч Л.Эрхэмбаярыг дэмжих чиглэлийг салбар хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчдад өгсөн байна гэж СХД-ын МАН-ын хорооноос мэдээллээ.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Map http://reyna.userbet.xyz Высокотехнологи чные инструменты для заработка на криптовалютных активах http://penisola.org/fakty-pro- italiyu/naselenie/naselenie-it alii.html#comment-56078 - Высокотехнологи чные инструменты для заработка на криптовалютных активах https://saratov.podarki-market .ru/catalog/product-246577/?MI D=2352&result=reply#message235 2 - Высокотехнологи чные инструменты для заработка на криптовалютных активах https://girobay.ru/blog/polomk i-giroskuterov-i-remont#commen t_50 - Высокотехнологи чные инструменты для заработка на криптовалютных активах3759637
IP:5.188.210.52  2020-05-13 11:43:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.