УИХ-ын хоёр дахь аварга гишүүний фото түүх

2013/04/15
Share |
Хүмүүс:
УИХ-ын хоёр дахь аварга гишүүний фото түүх

Монгол улсын аварга Д.Сумъяабазар 1974 онд Улаанбаатар хотод төржээ. Бага насаа эмээтэйгээ өнгөрүүлсэн тэрбээр эмэг эхтэйгээ хоёулхнаа байдаг байсан болохоор зожигдуу, олуулаа бужигнаад байхад тун дургүй, хүн амьтан шаваад ирэхээр нэг л сонин, тав тух алдаад байгаа юм шиг санагддаг, дээр нь бусдаар аргадуулах маш дуртай, бас их гомдомтгой болсон байна. Тиймээс ч багаасаа өдий хүртэл найз нөхөргүй явсан. Д.Сумъяабазар 1982 онд буюу есөн настайдаа паркад болсон хүүхдийн барилдаанд ах Д.Сугаррагчаатайгаа үзүүр түрүүнд үлдэн давж, гурван төгрөгөөр шагнуулж байсан гэдэг. Чухам энэ л үеэс түүний бөхийн гараа эхэлсэн гэдэг.

Д.Долгорсүрэн зааных дэрсхэн өссөн дөрвөн хүүтэй болохоор тэд гэрээ ёстой нэг буулгадаг байж. Нэгэн удаа Д.Сумъяабазар дүү Д.Сэржбүдээтэйгээ барилдаж байгаад дүүгүүрдчихсэн чинь шинэхэн сервантаа хэмхэлчихсэн гэдэг. Тэрбээр ер нь аавдаа тун цөөн зодуулсан бөгөөд санаанаас нь аавынхаа “таван салаа боов”-ны амтыг үзсэн нэг явдал огтхон ч гардаггүй аварга маань улстөрд хүч үзэх болж, өдгөө УИХ-ын гишүүний эрхэм сэнтийд залрах визээ ард түмнээсээ авчихлаа. 

Түүх өгүүлсэн хуучны зураг. Халуун ам бүлээрээ

Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Д.Сумъяабазар

Дахин давтагдашгүй алтан хором

Энэ мөчийг санаж байна уу, Өсөхөө аваргыг шиддэг жил шүү дээ. 1999 онд улсын заан Г.Өсөхбаяраар найм давж, дархан аварга Б.Бат-Эрдэнэд унан үзүүрлэсэн юм

Аваргыг хаяж аварга болно. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг давлаа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Улсын аварга Д.Сумъяабазар аа

Боорцогоо аваарай

Монгол Улсын Аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар Тахимдаж шүүрээд чулуудах Тайгын баавгайн бяр Шуудагдаж татаад хутгах Шугуйн зааны хошуу Хулан тахийн хурдтай Хурц шалмаг дадлага Хэнтэй ч булхайцахгүй цэвэр Хишиг буяны даллага Ах дүү аваргуудыг Ам нэгдэн сайшаана Арав давсан түрүү Алганы дуу - уухайн түрлэг Дээд цол Дэнж булгим баясал аа гэж Энд дарж үргэлжлэлийг
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.