Дуучин Т.Баясгалан хэзээ нууц хүүгээ ил гаргах вэ?

2013/04/16
Share |
  Дуучин Т.Баясгалан хэзээ нууц хүүгээ ил гаргах вэ?

Зохиолын дууг нэгэн хэсэг моданд оруулж байсан  дуучдын нэг МУГЖ  Т.Баясгалан гэдэгтэй маргах хүн үгүй биз.  Дуучин болох чин хүсэлтэй залуухан бүсгүй өнөөдрийн нэр алдарт хүрэхийн тулд чамгүй олон зүйлийг золиослосон аж.  Т.Баясгалан арван жилээ төгсөөд удаагүй байхдаа хүний хань болж  үрийн зулай үнэрлэн ээж болсон талаар бараг бүх хэвлэлийнхэн бичсэн.  Хотод ирээд   СУИС-д сурч байхад нь  нөхөр  байнга хардаж, зодож зовоодог байснаас  арга буюу анхны нөхрөөсөө салж бяцхан үрээ өнчрүүлсэн гэх яриа ч бас шар сонингуудын эхний нүүрэнд байсан. Хэдийгээр нөхөр хүүхдээсээ салж нэг хэсэг хэцүү бэрх цагийг туулсан ч оюутны ширээнээсээ од болох зам нь нээгдсэн болохоор өөрийнхөө ирээдүйг бодон анхны нөхөр, хүүхдээ тас нуусан гэдэг. Энэ нууцыг Т.Баясгалан өнөөдөр ч гэсэн сөхөхөөс айдаг.  Харин  түүний нууц хүүхэд нь аав дээрээ буюу Увс аймагт байдаг бөгөөд өдрөөс өдөрт өсөн торнихын зэрэгцээ  ээжээсээ гуйхгүй хэмээн ярьдаг гэнэ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.