“Оюуны Ундраа” групп “ТОП-150” аж ахуй нэгжийн шилдгээр шалгарлаа

2013/04/16
Share |
Хүмүүс:
“Оюуны Ундраа” групп “ТОП-150” аж ахуй нэгжийн шилдгээр шалгарлаа

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 12 дахь удаагаа зохион байгуулж буй 2012 оны “ТОП-150”-ийг шалгаруулах энэ удаагийн шалгаруулалтад Оюуны ундраа групп олон шалгуур үзүүлэлтээрээ тэнцэж “ТОП-150” аж ахуй нэгж байгууллагын нэгээр тодорлоо.

 

2012 оны “ТОП-150”-ийг шалгаруулах энэ удаагийн шалгаруулалтад олон шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн төдийгүй эдгээрт нь Тухайн жилд төлсөн татварын нийт хэмжээ, нийт ажиллагсадын тоо, үүнээс тухайн жилд шинээр бий болгосон ажлын байрны тоо, компаний нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил, үр дүн, Авилгын эсрэг хийсэн ажил, санал санаачлага, үр дүн, Инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хийсэн ажил, санал санаачлага, үр дүн, Санхүүгийн үзүүлэлт, харьцаанууд зэрэг энэ бүх шалгуураар дүгнэсэн нь гагцхүү нийгмийн өмнө хариуцлагаа ухамсарласан, шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулахад нэн чухал дүн үзүүлэлт байсан байна.

 

Тус групп нь барилга, уул уурхай, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө зуучлал, банк санхүү, сансрын холбоо, зочид буудал, хэвлэл мэдээлэл, мэдээлэл технологи, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбарт тэргүүлэх үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ үзүүлж, чанарын өндөр түвшинг ханган ажилласаар иржээ. Өдгөө 21 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн тус групп өнөөдөр хэрэглэгчдийн хэзээний танил болоод зогсохгүй гадаад дотоодын харилцагч компаниуд, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш нь байж, харилцан ашигтай, эрх тэгш үйлчилгээ үзүүлсээр ирсэн Монголын Топ байгууллагын нэг юм.

 

Дашрамд дурьдахад сүүлийн жилүүдэд тус групп нь тогтмол “ТОП-150” аж ахуй нэгж байгууллагын нэгээр үнэлэгдэж байгаа нь эрч хүчтэй, чадварлаг мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлж чадсаныг илтгэж байгаа биз ээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!