Хүмүүс: |
Анх жүжигчин Ундралтай хослон гарч ирсэн жүжигчин Өөдөө одоогоор хөтлөгчийн ажилдаа тун шаргуу ажиллаж байгаа. Тэрээр “Desoft” студийн захирал Эрхэмээтэй гэр бүл болж 2011 онд хөөрхөн хүүхэдтэй болсон билээ. Хүүхдээ төрүүлээд жин нэмсэн ч тэрээр урьдын адил цоглог, өөртөө итгэлтэй хэмнэлээрээ шоу хөтөлсөөр олны өмнө гарч ирсэн. Өөрчлөгдөх нь хурдан буцаад урьдын байдалдаа орох нь ч бас хурдан тэрээр анх үсээ өнгө өнгөөр будаж, тэр ч байтугай хусуулж байсан. Гэтэл гэр бүл үр хүүхэдтэй болоод намба суусан гэж жигтэйхэн. Ийнхүү өөрчлөлт хийдэг бүсгүйг дахин үсээ хусуулчихсан гүйж явахыг үгүйсгэхгүй гэлцэхэд тэрээр ахиж үсээ хусуулахгүй ээ гэсэн байна.