Алхаж яваад амиа алдсаар байх уу?

2013/04/19
Share |
Хүмүүс:
Алхаж яваад амиа алдсаар байх уу?

Жолоочийн хариуцлагагүйгээс болж эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэг дахин гарлаа. Маш харамсалтай энэ ослууд ажлын өдрүүдэд дараалан гарчээ. Тодруулбал, мягмар гаригт /04.16/ Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх “Хүчит шонхор” захын зүүн талын замд ачааны том оврын машины жолооч Б гэгч явган зорчигч Ц-г /48 настай эрэгтэй/ мөргөж, амь насыг нь хохироолоо. “Хүчит шонхор” захын ойролцоо хүн, машины хөдөлгөөн тасардаггүй, эмх замбараагүй байдгаас ийм осол болов уу гэтэл тийм биш. Жолоочийн зуун хувийн буруутай үйлдлээс болж тэр залуу амиа алджээ. 


Гэтэл энэ хэргийг шалгаж дуусаагүй байтал өчигдөр /04.17/ ижил төстэй осол гарч, бас нэгэн хүний халуун амьсгалыг тасаллаа. Лхагва гаригийн 15.40 цагийн үед СБД-ийн Таван буудал орчимд УБЧ 6787 дугаартай Майти маркийн автомашины жолооч ачаагаа аюулгүй байдлын шаардлагын түвшинд бэхлээгүйн улмаас ачаа нь нурж, 40 орчим насны эрэгтэйн аминд хүрчээ.


Энэ юу гэсэн үг вэ, жолооч нар аа. Жолооны хүрдний ард сууж яваа хүн бүр, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр нэгийг бодох цаг болжээ. 

Монгол Улсад 489521 тээврийн хэрэгсэл байдгаас нийслэлд өдөр 130-160 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог байна. Мөн улсын хэмжээнд жолооны үнэмлэх өвөртөлсөн 818.663 хүн байдаг юм байна. Жолооч нэр зүүн, замын хөдөлгөөнд оролцож байгаа энэ олон зуун хүмүүсийг бэлтгэхийн тулд улсын хэмжээнд 300 гаруй жолооны сургууль үйл ажиллагаа явуулдаг гэх өөр нэг тоо баримт байна. Энэ 300 сургуулиас хоёр сар бүр шинэ жолооч нар үнэмлэх өвөртлөн, жолооны ард суух эрхээр хангагдаж байгаа. Сурч болно, сургаж болно, жолоо барьж болно. 

Гэхдээ өдөр бүр гарч байгаа энэ олон осол аваар, эрдэнэт хүний амь нас эрсдэж байгаа харамсалтай хэргүүд жолооч нараас ихэвчлэн шалтгаалдгийг хүн бүхэн ойлгож, тунгаах цаг нь болжээ. 2012 онд л гэхэд зөвхөн зам тээврийн ослоос болж улсын хэмжээнд 500 гаруй хүн нас барсан байна.  Хот хоорондын замд, хот дотор, одоо бүр зүгээр алхаж яваад автын осолд өртөж, ар гэр, ах дүүсээсээ хагацах гэж үү. Явган хүний замаар ч тайван, сэтгэл амар явж чадахгүй, хэзээ машин ирээд мөргөчих бол гэсэн айдастай амьдарсаар л байх гэж үү?


Яг үнэнийг хэлэхэд, явган хүний гарцаар гарахаасаа ч айдаг болчихлоо. 

Эх сурвалж news.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
lxnxgs 3X3XWimgeelzkkjlys, [url=http://lnzdryykiguo.com/] lnzdryykiguo[/url], [link=http://hajnsbahtjiz.com/ ]hajnsbahtjiz[/link], http://ygymebwwpxjv.com/
IP:46.161.9.32  2016-05-19 05:20:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.