Аятунгааг эрэн сурвалжилсаар байна

2013/04/20
Share |
Хүмүүс:
Аятунгааг эрэн сурвалжилсаар байна

Хүүхдээ алдсан хэмээн нэг хэсэгтээ шуугиан тарьж байгаад усанд хаясан чулуу шиг алга болсон Аятунгааг одоо хүртэл эрэн сурвалжилсаар байна. Т.Аятунгаа “Би хүүхдээ алдсан, намайг Интерполоор эрэн сурвалжлах ёсгүй. Би хохирогчоор тогтоогдсон. Миний охин Ч.Тэргэлсарыг аав нь салхилуулна гэж авч гараад эргэж ирээгүй. Би охиноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд алдсан. Охиноо амьд байгаа эсэхийг ч мэдэхгүй байна” гэж мэдэгдээд байгаа.
Харин түүний нөхөр, хүүхэд хулгайлсан гэх Чарльз Эрген охин Ч.Тэргэлсарынхаа эмнэлэгт хэвтэж буй зургийг фэйсбүүк хуудаснаа нийтлээд, “Т.Аятунгаад зодуулснаас хойш одоо хүртэл биеийн байдал нь хүнд байна. Т.Аятунгаа охин Ч.Тэргэлсарыг хөнөөхийг завдсан хэргээр баривчлагдаж байсан. Тиймээс хүүхдийнхээ эсрэг хүч хэрэглэж, гэр бүлийнхээ хүнийг хөнөөхийг завдсан хэргээр шүүхэд дуудагдсан. Энэ хэргээр ч эрэн сурвалжлах болсон” гэсэн. Эцэст нь, Т.Аятунгаа, Чарльз Эрген хоёрын хэнийх нь зөв болохыг гагцхүү хуулийн байгууллага эцэслэн тогтоох юм.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.