З.Энхболд энэ хохирлоо төлөхгүй гүрийсээр л

2008/05/14
Share |
З.Энхболд энэ хохирлоо төлөхгүй гүрийсээр л

УИХ-ын гишүүн З.Энхболд ТӨХ-ны даргаар ажиллаж байх үедээ төрийн өмчийн “МИАТ” компанид 32 сая төгрөгийн хохирол учруулж байжээ. “МИАТ” компаниас БНСУ-д үйлдвэрлэсэн хоёр ширхэг “Соната-5″ маркийн машиныг албан хэрэгцээнд худалдаж авах зөвшөөрлийг ТӨХ-оос 2005 оны 4-р сарын 4-ний өдөр хүсчээ. “МИАТ” компани хүсэлт гаргасиы ердөө маргааш нь буюу 2005 оны 4-р сарын 5-ны өдөр ТӨХ-ны дарга асан З.Энхболд шийдвэр !101 тоот шийдвэр гаргаж “Соната-5″ машиныг нэг бүрийг нь 34 сая төгрөгт багтаан авах зөвшөөрөл олгожээ. Харин цаадуул нь зөвшөөрснөөс арай багаар буюу 32 сая 130 мянган төгрөгөөр авчээ. Гэтэл энэ машин техникийн зах дээр цоо шинэ нь үсрээд 18 сая төгрөг байдаг юм байна. Өндөр үнээр авсан хоёр машинаа “МИАТ”-ынхан дотоод хэрэгцээндээ ч ашиглалгүйгээр нэгийг нь 15 сая 470 мянгаар үнэлж Шүүхийн ерөнхий зөвлөлд, нөгөөг нь 16 сая 660 мянгаар үнэлж Улсын дээд шүүхэд балансаас балансад үнэ төлбөргүй шилжүүлсэн байгаа юм. Харин төрийн албан тушаалтан албан үүргээ хэтрүүлэн хэрэглэснээс “МИАТ” компанид учирсан 32 сая 130 мянган төгрөгийг ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэж байсан УИХ-ын гишүүн З.Энхболдоор төлүүлэх акт тавигдсан ажээ. Гэвч эрхэм гишүүн З.Энхболд энэ хохирлоо төлөхгүй гүрийсээр л байна.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.