Т.Аятунгаагийн нөхөр Швейцарьт очжээ

2013/04/22
Share |
Хүмүүс:
Т.Аятунгаагийн нөхөр Швейцарьт очжээ

Филиппин улсад  байхдаа охин Ч.Тэргэлсарыг аваад сураггүй болсон гэх Монгол Улсын иргэн Т.Аятунгаагийн нөхөр Чарлыз Эдвард Эрген Красни өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Филлипин улсын хилээр гарч явсан талаар албаныхан мэдээлсэн. Харин охин Ч.Тэргэлсар нэртэй хүн Филиппиний хилээр гараагүй гэж байв. Тэгвэл сүүлд авсан мэдээллээр Т.Аятунгаагийн хүүхдийн эцэг Чарлыз Эдвард Эрген Красни Швейцарийн холбооны улсад амьдарч байгаа, охин Ч.Тэргэлсарыг асран халамжлах  гэрээг баталгаажуулахыг хүсч буйгаа тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд уламжилсан байна. Мөн тэрээр охин Ч.Тэргэлсарыг Сент Киттс ба Невис гэх арлын жижиг орны иргэншилтэй болгожээ.

 

Тиймээс Монгол Улсын иргэн Ч.Тэргэлсарыг ээжийнх нь /Т.Аятунгаа/ зөвшөөрөлгүй өөр улсын иргэншилтэй болгосон асуудлыг  холбогдох албаныхан нягтлах юм байна. Цаашдаа Ч.Тэргэлсарыг эх оронд нь авчрахад тодорхой арга хэмжээ авахаар хуульчид хөлсөлж, охиныг олох ажлыг эрчимжүүлж эхэлсэн талаарх мэдээллийг  ГХЯ-ны Консулын газраас  өглөө.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
GeogSag Demethylation can occur either via passive or active processes. retin a suture
IP:31.184.238.55  2015-05-19 17:53:07
Bradley mGyLTt http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:04:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.