Петровис иргэдэд ”хоёр дахин бага” шатахуун шахаж байжээ

2013/04/23
Share |
Хүмүүс:
Петровис иргэдэд ”хоёр дахин бага” шатахуун шахаж байжээ

Хэрэглэгчдийн зүгээс "Петровис" компанийг А80 бензинээ дутуу шахдаг гэсэн гомдол ирүүлжээ. Энэ гомдлын дагуу хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон МХЕГ-аас шалгалт хийсэн байна. Гэтэл шалгалтаар "Петровис" компани А80 шатахууныг нэг цагт 40 литрийг шахах ёстой байсан ч 20 литрийг шахаж байсан нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл иргэдэд хоёр дахин бага бензин өгч байсан гэсэн үг.

Мэргэжлийн хяналтын газрын хэлж байгаагаар шатахуун түгээх станц болгонд дотоодын хяналтын мерник гэж байх ёстой гэнэ. Үүгээрээ гүйцэд шахаж байгаа эсэхээ хянадаг байна. Гэвч Петровис компаниас санаатай эсвэл санамсаргүй эсэх нь мэдэгдэхгүй ийнхүү шатахуунаа дутуу шахдаг байсан гэлээ. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон МХЕГ-ын хуулийн дагуу Петровис компанид хариуцлага тооцохоор болсон байна. Мөн хэрвээ энэ үйлдэл нь санаатай гэдэг нь батлагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авах юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.