Хүмүүс: Төгсцогт | |
Лондонгийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулж, Монгол хүн бүрийн сэтгэлд омогшилын гал бадраасан гавъяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 21 нд удам залгах анхны хүүгээ өлгийдөн авлаа. Гавъяатын маань хүү Нэгдүгээр амаржих газар мэндэлсэн байна. Түүний гэргийг Уранзаяа гэдэг бөгөөд хосууд нэлээдгүй хугацаанд үерхэн ийнхүү аав, ээж боллоо. Тэрбээр эхнэрээ хөл хүнд байхад өөр охид бүсгүйчүүдтэй уулзаж явна, эхнэрээсээ салах нь гэж шар хэвлэлийнхний бай болоод байсан ч ийнхүү өөрийн хайр дурлалаа анхны үрээрээ баталлаа.